Шинэ коронавирусын эсрэг вакциныг 7-р сарын сүүлч гэхэд Америк хүн бүр хийлгэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Милуоки (Висконсин муж) хотод олон нийтийн уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
Байден өөрийн захиргаа нь ажилласан эхний долоо хоногт вакцины үйлдвэрлэл эрс нэмэгдсэнийг тэмдэглэжээ. “5-р сарын эцэс гэхэд бид 400 сая тун, 7-р сарын сүүл гэхэд 600 сая тун вакцинтай болно” гэж тэр хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч вакцинжуулалтын дэд бүтцийг хөгжүүлэхэд гаргасан амжилтуудын талаар дурдаад “Бид вакцин хийлгэх газруудыг нэлээд өргөжүүлсэн” гэжээ.
Америкийн удирдагч мөн 2021 оныг дуустал АНУ дахь амьдрал өмнөх байдалдаа буцан орж эхлэхгүй байж магадгүй гэж хэллээ. “Ирэх зул сар гэхэд бид эрс тэс өөр ертөнцөд байх болно гэж бодож байна. Хүмүүс нийгмийн амьдралд илүү бага оролцож, зай барьж, маск зүүх шаардлагатай хэвээр байх болно” гэж Байден CNN-д ярьжээ.
Өмнө нь АНУ-ын Харшлын болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи АНУ-д коронавирусын эсрэг вакцинжуулалтыг хаврын сүүл сар хүртэл нийт хүн амд хүртээх боломжтой талаар санал бодлоо илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл бичих хэсэг