Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ковид бидний амьдралыг өөрчилсөн 6 жишээ

2-р сарын 21 - 23 цаг 12 минут

  1. Сэтгэлийн амар амгалан

    “McKinsey & Company”-ын өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхий даяар явуулсан судалгаагаар асуулгад оролцсон нийт ажилчдын 62 хувь нь Ковидын улмаас сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай учирч буйгаа хуваалцжээ. Монгол Улс энэ чиглэлийн тайлан гаргадаггүй ч ДЭМБ, олон улсын байгууллагуудын томоохон судалгаануудаас түүвэрлэхэд, Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр долдугаарт бичигддэг бол архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаанд орох зэрэг сэтгэл зүйн эмгэгээр гуравдугаарт жагсдаг аж. Харин цар тахлаас улбаалж алба, амины асуудал аль алинд санаа зовоох, сэтгэл түгшээх зүйлс мундахгүй болсон тул зовнил улам нэмэгдэж буйг хүн бүр хувьдаа анзаарч байгаа нь дамжиггүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө тайвшруулах, цаашилбал энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд хандаж сурах нь Ковидоос үлдэх нэг хичээл болох магадтай. Эрүүл мэндээ анхаарах, амар тайван байх хандлага нь зан чанар гэхээс илүүтэй зайлшгүй суралцах ёстой чухал чадвар гэж Дэлхийн эдийн засгийн форумаас онцлон нэрлэсэн нь ч бий.
  2. Хаанаас ч ажиллаж болно

    Ингэж хэлэх нь шинэ юм биш. Гэхдээ “дижитал нүүдэлчин” болох тухай ойлголт зөөврийн компьютероо үүрээд дулаан газар луу тэмүүлдэг програмистууд, арилжаачдад голдуу хамаардаг байсан бол цар тахлын хөл хорионы үеэр хэн ч, хаанаас ч ажлаа явуулах боломжтой нь батлагдсан гэж хэлж болно. “Boston Consulting Group”-ын “Ирээдүйн ажлын байр” судалгаа ч үүнийг харуулсан бөгөөд нийт ажлын байрууд биеэр ирж ажиллах болон зайнаас ажиллах горимуудыг хослуулсан, гибрид шинжтэй болох талаар таамаглажээ.
  3. Давхар хамгаалалт

    Амны хаалт зөвхөн эмнэлгийн ажилтнууд, амьсгалын замын өвчтэй хүнд зориулагдсан гэх ойлголт нэгэнт эвдэгдэж, бүх дэлхийн шинэ хэвшил болсон нь өнгөрсөн жилийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг байлаа. Тэр ч бүү хэл амны хаалтаа давхарлан зүүхийн сацуу спиртийн уусмалтай таарах бүртээ гараа ариутгах нь дадал болж тогтжээ. Үүнийг дагаад хувийн ариун цэврээ сахин хамгаалах хэвшил нэн чухал болсон нь бас нэг өөрчлөлт юм.
  4. Дижитал оршихуй

    Зөвхөн ажил хэргийн орчин цахим руу шилжсэн үү гэвэл үгүй. Цахимаар найзуудтайгаа уулзах, тоглолт үзэх, үзэсгэлэн хэсэх, болзоонд явах, хичээл хийх, илтгэл сонсох, иогаар хичээллэх гээд ер юм бүхнийг хийх боломжтой байсан нь өдгөө харин эгэл жирийн зүйл болж тогтжээ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлах, бусдаас зай барих дүрмээс үүдсэн эл хандлага амьд харилцааг үгүй хийх аюултай тухай ихэнх маань анхаарч эхэлсэн ч нөгөө талаас биднийг ойртуулж буй ганц бодит зүйл болчихоод буй нь маргаангүй.
  5. Цахим золголт

    Цар тахлын улмаас настан буурлууд магад хамгийн ихээр ганцаардаж буй болов уу. Жил дараалан учран золгох боломжгүй болсон ураг төрөл, настан буурлуудтайгаа цахимаар цаг товлон уулзах нь хялбар төдийгүй хамгийн боломжит хувилбар. Ингэхдээ:
  • Хамаатан садан, ойрын хүмүүстээ Цагаан сараа цахимаар золгох тухай урьдчилж мэдээ дуулгах
  • Аль өдөр, хэрхэн холбогдох тухай тохиролцох
  • Ахмад буурлууддаа цахимаар холбогдоход нь тусалж, утасны нэгж, дата бэлэглэх, дансанд нь бэлгээ шилжүүлэх гэх мэтээр цахим золголтыг таатай өрнүүлж болно.
  • Цар тахлын улмаас иргэдийн дунд банк, санхүүгийн үйлчилгээ авах хэрэгцээ эрс нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн олон үйлчилгээ цахим руу шилжин, илүү найдвартай бөгөөд хялбар байдлаар өөрчлөгдөж байна. Бэлэн мөнгөний хэрэглээг бууруулж, гараас гарт дамжих харилцааг багасгахад тань цахим шилжилтээр тэргүүлэгч ХААН Банк тусалж чадна.
  1. No хуурамч мэдээ, Yes эх сурвалж

    00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээлэл бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Эмч нарын үгийг анхаарал тавин чагнаж, тэдэнд итгэдэг болсон. Хуурамч мэдээлэлд автахгүй байж, баттай эх сурвалжууд хийгээд мэргэжилтнүүдийг үнэн сэтгэлээсээ сонсдог болсон нь нэг ололт ч байж болох юм. Цар тахал гарах хүртэл мэргэшсэн хүмүүсийг үл ойшоох хандлагатай байсан бол одоо бүгд л мэргэжилтнүүдийн үгийг л анхаардаг болов. Үүнээс улбаалан цаашид нийтээрээ ул суурьтай, ямар ч мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авдаг дадалтай болно гэдэгт итгэцгээе.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 21. 23:50Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав2 сар 21. 23:47Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна2 сар 21. 23:45Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай2 сар 21. 23:39Туул гол дээр үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллав2 сар 21. 23:36НАОМИ ОСАКА АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ЯЛАГЧ БОЛЛОО2 сар 21. 23:337-Р САРЫН СҮҮЛЧ ГЭХЭД АМЕРИК ХҮН БҮР COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ2 сар 21. 23:23Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ2 сар 21. 23:21Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна2 сар 21. 23:17Ковид бидний амьдралыг өөрчилсөн 6 жишээ2 сар 21. 23:12Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдэд албан бичиг илгээжээ2 сар 21. 23:09Дараах таван чиглэлийн үйл ажиллагаа нээгдэхгүй2 сар 21. 23:04А.Амбасэлмаа: Халдварт өртсөн нярайн биеийн байдал сайжирч байгаа2 сар 21. 23:02Эрүүл амьдрах есөн чухал зөвлөмж2 сар 21. 22:55БУСДЫГ ХУТГАТАЙГААР ЗАНАЛХИЙЛСЭН ИХРҮҮД БАГААСАА ХӨӨГДЖЭЭ2 сар 21. 22:49НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН БУЮУ Б.ЦЭДЭН-ИШИЙН ТУХАЙ 13 БАРИМТ2 сар 21. 22:46Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж, хэзээ нээх эсэхийг шийднэ2 сар 21. 22:43Баянзүрх дүүргийн иргэдийн өгөх БАЙРШИЛ2 сар 21. 22:41Халдвар тархах магадлалтай идэвхтэй хороодыг танилцууллаа2 сар 21. 22:37"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс нийт 78 тохиолдол илэрчээ2 сар 21. 22:35Д.Сумъяабазар: Дэглэм зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно2 сар 21. 22:29Цахим картыг 266 цэгт цэнэглэж байна2 сар 4. 16:07Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана2 сар 4. 16:04Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020, 12 сар 28. 14:14Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020, 12 сар 23. 15:53Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай хурал боллоо2020, 12 сар 18. 16:05Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзав2020, 12 сар 18. 16:03УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа2020, 12 сар 18. 16:02Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020, 3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ2020, 3 сар 2. 10:40
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019