Шуурхай мэдээ:
179898-179902-180005

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН БУЮУ Б.ЦЭДЭН-ИШИЙН ТУХАЙ 13 БАРИМТ

2-р сарын 21 - 22 цаг 46 минут

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэнгийн талаарх 13 баримтийг хүргэж байна. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.

Гэрэл зургийн түүний фэйсбүүк хуудаснаас авч ашиглав.
  1. Наро Банчэн Гэгээнтэн XVII жарны "Цог нигуурт" хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ.
  2. 13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна.     
  3. Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
  4. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ. Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн байна.
Наро Банчэн гэгээнтэн, Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамцын хамт
  1. 2016 оны 9 дүгээр  сарын 8-ны өдөр Энэтхэгт бурхны шашны номд сурч байгаа бөгөөд коронавируст цар тахлын улмаас 2019 оны долоодугаар сараас одоог хүртэл Улаанбаатар хотод байгаа.
  2. 2015 оны 06 сарын 29-ний өдөр Наро Багчэн гэгээнтэн 10 минут бясалгал хийж байгаад ган сэлмийг 600  хүний өмнө мурийлган харуулжээ. Энэхүү сэлэм Говь-Алтай аймгийн музейд хадгалагддаг байна.
  3. Наро Банчэн гэгээнтний ган сэлэм мурийлгасан тухай МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл “Дэлхийн олон шашинд Мосе Шатаж буй бутнаас гарсан сахиусан тэнгэртэй уулзсан, Есүс Онгон эхээс төрөөд усан дээгүүр явдаг, үхээд гурав хоногийн дараа амилсан, Мухаммед нисдэг мориорой тэнгэрийн оронд очиж Аллахтай уулзсан гэдэгт дэлхийн 2-3 тэрбум хүн итгээд  Христ итгэлт, Мусульман гээд явж байна. Шашинд ер бусын далдын хүчний тухай ойлголт байдаг” хэмээн тайлбарласан.
  4. Наро Банчэн гэгээнтэн нэг эрэгтэй дүүтэй. Одоогоор Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт амьдарч байна.
  5. Бүх төрлийн дуу, хөгжим сонсдог. Рок поп, хип хоп дууг ч сонсоно. Дуу сонсохдоо үгийн утга агуулгыг их чухалчилдаг гэжээ.
  6. Наро Банчэн гэгээнтэн чөлөөт цагаараа фитнесст бэлтгэл хийдэг бөгөөд орчин үеийн техник төхөөрөмжтэй танилцдаг байна.
  7. Сошиалыг маш идэвхтэй ашигладаг нэгэн юм. Түүний фэйсбүүк хуудсыг хөтөлдөг хүмүүс байдаг аж.
  8. Далай багшаас гэнэн сахил буюу хар хүний сахил хүртэж Данзанлхүндэв гэдэг нэр авчээ. Үүнд архи уухгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, амьтны амь таслахгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байхгүй зэрэг багтана.
  9. Гэгээнтнийг манай улсын олны танил эрхмүүд болоод улс төрчид шавь орсон байдаг аж.
Монгол Улсын зүүн өмнөд хилийн 815 дугаар баганын дэргэд
 
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Р.Пүрэвдагва
 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019