Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана

Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана

2-р сарын 4 - 16 цаг 04 минут

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө. Мэдээллийг Захирагчийн ажлын албаны ХХУЗХ-ийн дарга С.Аригуун, ЗУСХ-ийн дарга Э.Энхцэцэг, Орон сууцны ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат нар хийв. Мөн хог  хаягдлыг цэвэрлэх,  ачилт  хийх талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг танилцуулсан юм.  

Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэхэд бусад дүүрэг болон зарим хувийн хэвшлийн ТҮК-ийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулж, ачилт хийсэн байна. 

Баянзүрх дүүрэгт тохижилт үйлчилгээний дөрвөн компани ажилладаг бөгөөд нэгт нь коронавируст халдварын тохиолдол илэрсэн учраас, тухайн байгууллагын ажилтнууд тусгаарлалтад орж, үйл ажиллагаа нь доголдох эрсдэл үүсээд байсан юм. Тиймээс тухайн компанийн хариуцсан нутаг дэвсгэрт ил задгай хог хаягдал үүсэх, хуримтлагдах нөхцөл байдал үүссэн. Захирагчийн ажлын албанаас хог тээврийн мэргэжлийн зургаан байгууллагаар үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлүүлжээ.  

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар тухайн жилд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг баталдаг. Энэ дагуу сар шинийн баяраас өмнө их цэвэрлэгээний ажлыг эхлүүлнэ гэдгийг Захирагчийн ажлын албаны ХХУЗХ-ийн дарга С.Аригуун хэллээ. Цар тахлын үе учраас энэ ажилд иргэд, олон нийтийг оролцуулахгүй, харин тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм.  Мөн хог ачилтын давтамжийг нэмэгдүүлж ажиллана.  

Түүнчлэн  “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг Захирагчийн  ажлын  албанаас зарласан. Энэхүү болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг мэдээллийн үеэр танилцууллаа.  

Нийт 17 шалгуур үзүүлэлт  бүхий уг уралдааны дүнг  үндэслэн байр эзлүүлнэ. Эхний 20 байранд  орсон  СӨХ-г  өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнаж урамшуулах юм.  Түүнчлэн  тэдгээрийг 

  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад,  лифт засварлахад дэмжлэг  үзүүлнэ.  
  • Нийтийн эзэмшлийн  болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлахад ажилд  нь дэмжлэг  үзүүлнэ. 
  • Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд  халуун хэмжигч бэлэглэнэ.  
  • Монголын халдваргүйтгэл,  шавьж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн  СӨХ-ны хариуцсан байруудад нэг  удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлт  хийж өгнө.  

Болзолт уралдаантай холбоотойгоор СӨХ-дод ариутгал, халдваргүйжүүлэлт  хийх  сургалт,  мэдээлэл  арга зүйн зөвлөгөөг  Захирагчийн  ажлын  албанаас өгч эхэлсэн байна. 

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019