Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна

2-р сарын 20 - 15 цаг 36 минут

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан  хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлийг нийслэлийн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчигээ, зөвлөгөө авчээ. “Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн гэх дуудлага ирээгүй. Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж, нутгийн захиргааны байгууллагын нийт 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж ажиллана. Мөн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэмэлтээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.  Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллана” гэв. Түүнчлэн эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид зах худалдааны төвүүдэд чанга яригчийг ашиглан иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, сэрэмжлүүлэг мэдээг хүргэж ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл ажиллах аж.

Агаарын чанарын хувьд PM10 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 42 хувиар, PM2.5 тоосонцор 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин агаарын бохирдол өнгөрсөн оны мөн энэ үеэс 50 хувиар буурчээ.

Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад томуу, томуу төст өвчлөл буурсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Covid-19” буюу шинэ төрлийн халдвар бүртгэгдээгүй. 142 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 132 иргэний шинжилгээгээ сөрөг гарсан. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод иргэдээс эрүүл мэндийн тандалт явуулж байгаа, өнгөрсөн өдрүүдэд сэжигтэй тохиолдол илэрээгүй байна” хэмээн хэллээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд амны хаалт хомсдолд орсон энэ үед хотын Захирагч С.Амарсайхан өрх бүр үйлдвэрлэгч байж, амны хаалтаа оёж зүүцгээх уриалга гаргасан байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын Захирагч өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ  ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн онцгой байдлын ажилтнуудын оёдлын цехийг амны хаалтыг оёж иргэдэд тараах чиглэл өгсөн. Мөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзаж амны хаалтыг нийлүүлэх асуудлаар ярилцаж байна. Иргэдийн хувьд гар доорх материалыг ашиглаж оёоод ариутгаж хэрэглэх боломжтой. Тийм учраас дэлхий нийтээрээ амны хаалтны хомсдолд орсон энэ үед өрх бүр  үйлдвэрлэгч байцгаая” хэмээн уриаллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019