Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 6398 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн

2-р сарын 19 - 14 цаг 54 минут

Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрсдэл бүхий обьектуудад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 гаруй ажилчид уртасгасан цагаар худалдааны байгууллагын 1937, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 509, ахуйн үйлчилгээний 1432  цэг болон эрсдэл бүхий 2451 гээд нийт 6398  аж ахуйн нэгж байгууллагад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна” хэмээн хэллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, томоохон зах худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэхэд  хлор агуулсан бодисыг ашиглаж байна. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг сайтар ашиглаж, амны хаалтаа зүүж хувийн ариун цэврээ сайтар хангахыг зөвлөж байна” гэв.

Харин шинэ төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлэхгүй байгаагаас үүдэж халдваргүйжүүлэлтийн ажил удааширч байгааг “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав дуулгалаа. Тэрбээр “Аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээ хийгдсний дараагаар халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэх ёстойг ойлгохгүй байна. Аж ахуйн нэгжүүд албан ёсны  Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн холбооны үнэмлэхтэй хүмүүсээр ариутгалыг хийлгүүлнэ. Захирагчийн ажлын алба тусгай зөвшөөрөлтөй байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг метр газрыг 200 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Гэтэл зарим нэг ашиг хонжоо хайсан байгууллагууд метр квадратыг 1500 төгрөгөөр халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээн хэлэв.

Аж ахуйн нэгж байгууллагуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 70 гаруй байцаагч хяналт тавьж байгаа аж. Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын  ашиглаж буй халдваргүйжүүлэлтийн бодисыг лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх аж ахуйн нэгжүүдийг халдваргүйжүүлэлт хийхийг албаныхан уриаллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019