Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа

Хотын даргатай уулзлаа

2-р сарын 14 - 15 цаг 54 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр  Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор оюутан залуус, олон нийтэд хандсан зөвлөх, сургах үйлчилгээ бүхий сургалтын төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа Хотын даргад илэрхийллээ.

Хотын дарга С.Амарсайхан “Улс эх орны хөгжил дэвшилд оюун санаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан, шалгарсан манлайлагчид болох Хөдөлмөрийн баатрууд та бүхэнтэйгээ уулзаж байгаагаа баяртай байна. Та бүхний гаргаж байгаа санал санаачлага, зөвлөмж зөвлөгөөг залуу хойч үеийнхэн бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс та бүхний гаргасан санаачлагыг гаргаж байгаад талархал илэрхийлье. Та бүхний гаргасан санаачлагыг Хотын удирдлагуудын зүгээс боломжтой бүхий л хэлбэрээр дэмжин ажиллах болно. Хэдийгээр та бүхний ажиллаж хөдөлмөрлөж байсан цаг үеийг одоогийнхтой харьцуулахад мэдээлэл технологийн хөгжил дэвшлийн хувьд ялгаатай ч бидэнд дутагдаж байгаа зүйл олон байна. Ялангуяа хөдөлмөрийн үнэ цэнийг залууст хүргэх, хүн хөдөлмөрлөж зүтгэж байж сайхан амьдардаг, улс орон хөгждөг гэдгийг ойлгох асуудал чухал юм. Монгол түмний соёл уламжлал, үнэт зүйлс, өвөг дээдэс ах захаа хүндлэх зэрэг асуудлын хүрээнд орхигдсон суларсан олон жишээг та бүхнийхээ  дэмжлэгтэйгээр залуу үеийнхэнд сэргээн ухамсарлуулах, таниулах шаардлага байна. Мэргэжил, гадаад хэл, техник технологитай харилцах  тал дээр залууст олон давуу тал байгаа боловч ёс зүй, үнэт зүйл, сахилга бат, хөдөлмөрт хандах хандлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах зүйл байгаа. Бүх зүйлийг төр засгаас хариуцах ёстой мэтээр харж, эрхээ мэддэг атлаа үүргээ тэр бүр ухамсарлахгүй байгаа явдал иргэдийн дунд цөөнгүй бий. Саяхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн сурагчдын хичээлийн цагийн өмнөхөн хотын соёл, зөв дадал зуршлын тухай мэдээллийг багш нарын тусламжтайгаар өгдөг байхаар бэлтгээд байна. Хүн болох багаасаа гэдэг учраас хүүхэд багачуудыг өсөж тониж байгаа цаг үеэс зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьсон шийдвэрийг гаргасан. Бидний хэрэгжүүлэхээр зорьж байга азорилго, та бүхний санал санаачлага сайхан нийцэж байгаа учраас та бүхэнтэй хамтран ажиллах боломжтойг дурьдахад таатай байна” хэмээлээ.

Хөдөлмөрийн баатруудын зүгээс “Хотын дарга бидний хэдэн ахмадуудыг хүлээн авч уулзаж, урмын сайхан үг хэлж, зорьсон ажлыг маань дэмжихээ илэрхийлсэнд бид талархалтай байна. Таны ярьж хэлж байгаачлан хүүхэд залуусын нас биений онцлогт тохирсон хөдөлмөрийн үнэ цэнэ, амьдрах арга ухаан, харилцааны соёл, эелдэг найрсаг харилцааны тухай мэдээллийг их дээд сургууль, коллежуудад сургалт, яриа таниулга хэлбэрээр зохион байгуулах төслийг бид боловсруулсан. Хөдөлмөрийн баатруудын холбооны төслийг танд гардуулан өгч, хамтран ажиллах болсондоо талархаж байна” гэв.

Уулзалт ярианы төгсгөлд Хөдөлмөрийн баатрууд, Хотын дарга С.Амарсайхантай улс төр нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, олныг хамарсан аюулт өвчний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцон, халуун дотно яриа өрнүүллээ. Хөдөлмөрийн баатрууд засаг төрөөс олон нийтийг хамарсан халдварт өвчин гарч болзошгүй байгаатай холбогдуулан сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасныг бүрэн дэмжиж байгаагаа  илэрхийлж, өвчин тахалгүй эрүүл саруул  байвал хэдийд ч сар шинээ тэмдэглэж, золголтоо хийж болно гэдгээ хэлж байлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09sad gasdg1 сар 14. 16:59МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019