Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Өнгөрсөн долоо хоногийн тойм

хоногийн тойм

2-р сарын 14 - 15 цаг 52 минут

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.                                                       

 Дүүргийн Засаг дарга нарын хороодуудад ажиллах хуваарийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно. Ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх энэ удирдамжийн хүрээнд дүүргийн Засаг дарга нар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх бүх чиглэлээр ажиллана” гэв. Дүүргийн Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, угаарын хий мэдрэгийг зөв ашиглаж байгаа эсэх асуудалд хяналт тавих, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх ажиллана. Мөн шинэ төрлийн халдварт коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжид хяналт тавина. Нийслэлийн удирдлагууд 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг дарга нар дүүрэг хороодын нутаг дэвсгэрт тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэл метр талбайг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгэ үйлчилгээ , эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудад хяналт тавьж ажиллах юм. Түүнчлэн “Нэг хот-нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулж хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлж, дүрэм журам, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт хяналтын тогтолцоог сайжруулж ажиллах аж.

Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Мураками Мэй, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсыг сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд, цаашид Монгол, Японы стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон хэллээ. Тэрбээр “Хоёр улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёл зэрэг олон салбарт өргөжиж байна. Цаашид Улаанбаатар хотын засаглалыг хөгжүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах бодолтой байна” гэв. Элчин сайд Кобаяши Хироюки хотын Захирагчид түүнийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байна хэмээн хэллээ. Тэрбээр “Цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлж экспортыг дэмжиж ажиллах шаардлагатай байна. Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” хэмээлээ. Уулзалтын үеэр хотын Захирагч Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй дурдаад цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд ноён Кобаяши Хироюкиг санал ирүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахаар ярилцлаа.

Худал мэдээлэл тарааж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг уриалав

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд нийт найман өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Цахим орчинд худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжтай, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс нууцаар хуралдсан гэх асуудлаар сэтгүүлчид хандаж байна. Хуралдааны талаар нийслэлийн мэдээ пэйж хуудсаар шууд мэдээлсэн та бүхэн үзэж болно. Цаашид худал мэдээ мэдээлэл тарааж, нийгэмд зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд Зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээ авахыг сануулж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх мэдээллийг нээлттэй өгнө” гэлээ. Түүнчлэн шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг албаныхан уриаллаа.

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина гэв

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, тус газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба болон бусад холбогдох албаны хүмүүс Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын нөхцөл байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Энэ үеэр “Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барина” гэдгээ НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлсэн юм. Энэ барилгыг 30 иргэн, аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг байна.

Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргана

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь  дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж.Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хэллээ.

С.Амарсайхан: Иргэдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллах хэрэгтэй

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын халдвараар 44 мянган хүн өвчилж, 491 хүн нас барсан, 4638 хүн эдгэрсэн бөгөөд Монгол Улсад бүртгэгдээгүй талаар мэдээлэв. Коронавирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар ажиллаж үзлэг шалгалтыг хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ. Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсад коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй ч урьчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж, зохион байгуулалтыг алдагдуулахгүй ажиллахыг санууллаа. Тэрбээр “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд зарим томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах, мөн  хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийлж үнэн зөв бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээх тал дээр анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор оюутан залуус, олон нийтэд хандсан зөвлөх, сургах үйлчилгээ бүхий сургалтын төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа Хотын даргад илэрхийллээ. Хөдөлмөрийн баатруудын зүгээс “Хотын дарга бидний хэдэн ахмадуудыг хүлээн авч уулзаж, урмын сайхан үг хэлж, зорьсон ажлыг маань дэмжихээ илэрхийлсэнд бид талархалтай байна. Таны ярьж хэлж байгаачлан хүүхэд залуусын нас биений онцлогт тохирсон хөдөлмөрийн үнэ цэнэ, амьдрах арга ухаан, харилцааны соёл, эелдэг найрсаг харилцааны тухай мэдээллийг их дээд сургууль, коллежуудад сургалт, яриа таниулга хэлбэрээр зохион байгуулах төслийг бид боловсруулсан. Хөдөлмөрийн баатруудын холбооны төслийг танд гардуулан өгч, хамтран ажиллах болсондоо талархаж байна” гэв.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн онцолж хэлэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дэд хөтөлбөрт тусгах нэмэлт саналаа хэлээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл ажлын хэсэг өчигдөр “Тэнүүн Огоо” ХХК-ийн автобус баазад очиж ээлжнээсээ буусан автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээний явцыг шалгалаа.  Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Тэнүүн Огоо” ХХК-аас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй аютобусуудаа мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниар шат дараатай ариутгалыг хийлгэж, олон жилийн хир тортог үүссэн хэсгүүдийг иж бүрэн цэвэрлэгээнд оруулах ажлуудыг хийж байна. Мэргэжлийн ариутгалын компани нь “Эко Жэт” аппаратаар нэг автобусыг 40 секундэд бүрэн ариутгаж, халдваргүйжүүлж байна. Ажлын хэсгээс суудлын бүрээсүүдийг тогтмол угаалгах, шаардлага хангахгүй бүрээсүүдийг солиулах чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019