Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж хоёр шатны шүүхээс есөн жилийн ял оноосон билээ.
Улмаар Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэн. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байдаг.
Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм. Харин 2019-10.25-ны өдрийн "Хугацааны өмнө тэнсэн суллах" тухай шүүгчийн захирамжаар 8 сар 9 хоногийн өмнө магадлангаар суллагдсан байна.
Сэтгэгдэл бичих хэсэг