Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно

эмнэлэг энэ онд ашиглалтад орно

2-р сарын 14 - 15 цаг 14 минут

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа.

Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “УИХ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатлалын жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа энэ эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг баригдана. Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно.

Мөн "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6" төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургаа, арван аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой болох юм” хэмээн ярилаа.

Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг “Вамед инженеринг” компанийн зүгээс дуулгалаа.

Тухайлбал, эмнэлгийн барилгын ажил дуусахтай зэрэгцэн шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтнийг бэлтгэх зэрэг төлөвлөгөөт ажлыг зохион байгуулснаар энэ онд багтаан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэх юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 19. 15:00Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ2 сар 19. 14:56Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 6398 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн2 сар 19. 14:54Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ2 сар 19. 14:52Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 сар 14. 16:58Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 14. 16:38Фото мэдээ: Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц шийдлийг танилцуулав2 сар 14. 16:36Фото мэдээ: Хотын дарга "Ид шидийн орон-2” -нд зочлов2 сар 14. 16:31Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа2 сар 14. 16:10Уриалга: Амны хаалтаа зүүцгээе2 сар 14. 16:08Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2 сар 14. 16:06УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ2 сар 14. 16:04Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан2 сар 14. 16:01Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо2 сар 14. 15:59Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно2 сар 14. 15:57Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа2 сар 14. 15:54Өнгөрсөн долоо хоногийн тойм2 сар 14. 15:52Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтжээ2 сар 14. 15:49Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана2 сар 14. 15:45Цахилгаан шатан дахь В.Путины зургийг хараад иргэд хэрхэн хүлээж авсан бэ?2 сар 14. 15:42Сэтгүүлч Б.Дашзэвэг суллагджээ2 сар 14. 15:17Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно2 сар 14. 15:14Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн2 сар 14. 15:11ОХУ коронавирусын халдвартай байж болзошгүй гадаадын иргэдийг албадан гаргана2 сар 14. 15:082020 оны сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоо2 сар 14. 15:04Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулж эхэллээ2 сар 14. 15:01БНСУ-ын ГХЯ-наас Монгол дахь ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэжээ2019, 5 сар 30. 17:19"Мөнххайрхан уулын хишиг барилдаан"-д улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв2019, 5 сар 30. 17:16Гадаад руу ГЭР ОРОНТОЙ болох гэж гараад ГЭР БҮЛ-ээ алдахад юу нөлөөлдөг вэ?2019, 5 сар 30. 17:01Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"2019, 5 сар 30. 16:56
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019