Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Гадаад руу ГЭР ОРОНТОЙ болох гэж гараад ГЭР БҮЛ-ээ алдахад юу нөлөөлдөг вэ?

5-р сарын 30 - 17 цаг 01 минут

Гадаад руу ГЭР ОРОНТОЙ болох гэж гараад ГЭР БҮЛ-ээ алдахад юу нөлөөлдөг вэ?

Сүүлийн 20 гаруй жилийн турш санхүүгийн гачигдлаас үүдэлтэй гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их эрчимжсэн. Гадаадыг зорих хүмүүсийн нэлээдгүй хувь нь эцэг эхийнхээ хаяанаас гарч өөрийн гэсэн гэр оронтой болох зорилготой залуу гэр бүлийн нэг гишүүн байх нь элбэг. Харамсалтай нь гэр авах гэж гараад ГЭР БҮЛЭЭ АЛДСАН буюу гэр бүлээсээ салсан тохиолдол их байна. Энэ нь “Бие холдвол сэтгэл холддог” гэх ардын зүйр үгийг сануулах мэт.

Бидний эргэн тойронд “Гадаад руу яваад эхнэр хүүхдээсээ салсан гэнэ”, “Эхнэр, нөхрөө гадаад явсан хойгуур өөр хүнтэй суусан гэнэ” гэх яриа ихээр сонсогдох болж. Энэ мэтээр санхүүгийн байдлаа дээшлүүлэх гэж эхнэр эсвэл нөхөр нь гадаадад ажиллахаар удаан хугацаагаар явах нь Монголд гэр бүл салалтын тоо нэмэгдэх шалтгааны нэг болж байгаа нь бодит үнэн. Гадаад руу ажиллахаар явсан залуусын 30 орчим хувь нь гэр бүлээсээ салж, 50 орчим хувь нь хуучин гэр бүлтэйгээ урьдынх шигээ амьдрах боломжгүй болсон байдаг гэсэн судалгаа гарчээ. Өөр нэгэн судалгаагаар гэр бүл салалтын нийтлэг арван шалтгаанд “санхүүгийн асуудал(цалин орлого бага, амьдралын баталгаа муу)” болон “шилжилт хөдөлгөөн” гэсэн хоёр хүчин зүйлс багтсан байна.

 

Гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг бол яах аргагүй гэр бүлээсээ хол байх юм. Гэр бүл судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэний хэлснээр ‘Гэр бүлийн гишүүний хэн нэг нь гадаадад удаан хугацаагаар байснаар гэр бүлийн гишүүд хоорондын итгэлцэл буурч хардалт болон гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүл салалтын үндсэн гурван шалтгааны нэгд ордог. Мөн гэр бүл салалтын өөр 2 шалтгаан нь “үл ойлголцол (гэр бүлийн хүчирхийлэл)” болон “хол тусдаа байх” гэсэн шалтгаануудыг дурджээ.

Эхнэр, нөхрөө гадаад руу явуулсан, хол тусдаа амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсийн үл ойлголцол нь оршин суугаа газрын ялгаатай нөхцөл байдлаас үүдэлтэй ба үүн дээр мөнгө санхүүгийн асуудал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл,, гэр бүлийнхнийхээ төлөө харь нутагт ажлын урт цагт хөлсөө дуслуулан ядартлаа ажиллаж байгаа нөхцөл байдлыг нь эх орондоо үлдсэн эхнэр, нөхөр нь бүрэн дүүрэн ойлгохгүй, зөвхөн ар араасаа нэхэгдэх өр зээл, байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр төлөх мөнгө илгээ гэх санхүүгийн шаардлагыг тавих нь хэн хэндээ сэтгэл ханамжгүй байдлыг бий болгодог. Энэ мэт хоёр талдаа өөр өөр зовлонтой, өөр нөхцөл байдалтай байдаг. Хол байснаараа харилцан үл ойлголцол бий болж, улмаар хэрүүл маргаан үүсдэг. Энэ нь цаашлаад гэр бүл салалтын шалтгаануудын нэг нь болдог байна.

Дээрх байдлаас харахад гадаадад байгаа Монголчууд маань гэр бүл салалтад хамгийн ихээр өртөх магадлалтай эмзэг бүлэгт орж байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салалтын үндсэн хэд хэдэн шалтгаануудын уулзвар дээр байна гэж хэлж болох юм. Иймд гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэр бүлийн салалтыг бууруулахад төрийн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

Харин хувь хүний хувьд гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалах, гэр бүл салалтаас үүдэн хүүхдэд тулгарч болох асуудлыг тооцон гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлага ухамсраа дээшлүүлэх шаардлагатай юм. Аз жаргалтай гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн аз жаргал нь зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй болохыг маш олон гэр бүл судлаачид, сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлдэг. Гэр бүлийн аз жаргал нь цагийг гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх болон эцэг, эхчүүд хүүхэддээ хэр их цаг зарцуулж байгаагаар хэмжигддэг.

Эрүүл, аз жаргалтай гэр бүлийн нэг онцлог нь үл ойлголцол, асуудал маргаанаа харилцан сайтар ярилцаж шийддэг, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлдэгт оршдог аж. Эцэст нь хэлэхэд ГЭРээр сольж болохгүй ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ юм.

Эх сурвалж: Солонгосын Үндэсний Боловсролын Их сургуулийн Сургалт судалгааны албаны Эрдэм шинжилгээний ажилта Гантөмөрийн Ганчимэг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх төслийг МАН-ын бүлэг дэмжлээ2019, 3 сар 26. 18:17Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ2019, 3 сар 22. 17:27Казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ2019, 3 сар 22. 17:24“Эрдэнэт” ХХК улсын үйлдвэрийн статустай болсноор юу өөрчлөгдөх вэ2019, 3 сар 22. 17:21Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо2019, 3 сар 22. 17:18Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг 1800-2000 утас ажиллаж эхэллээ2019, 3 сар 22. 17:15Африкт болсон ослын дараа Boeing компани олон тэрбум долларын гэрээгээ алдлаа2019, 3 сар 22. 17:13Настай ээжээсээ мөнгө нэхдэг "Настай хүүг" танхайн хэргээр баривчилжээ2019, 3 сар 22. 17:12Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ "Эргэн ирэлт"-ээ амжилттай эхлүүллээ2019, 3 сар 22. 17:09Наурызын баярт: КАЗАХЫН ДУУЛИАНТ ЭРЧҮҮД2019, 3 сар 22. 17:05Хараалыг арилгах арга2019, 3 сар 22. 16:38Гегелийн "Билгийн мэлмий"2019, 3 сар 22. 16:20"Эрдэнэс-Тавантолгой" ХК Канадын Мэрит сантай хамтран ажиллаж байна2019, 3 сар 21. 17:08"Хөгжлийн төлөөх түншлэл" сэдэвт Үндэсний хоршоологчдын VI чуулган боллоо2019, 3 сар 21. 17:06Н.Энхбаяр: Та нар эхлээд ЖДҮ-чдээсээ мэдүүлгээ ав2019, 3 сар 21. 17:02Чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ2019, 3 сар 21. 16:33Нийслэл болон 9 дүүргийн намын хороод хийсэн ажлаа тайлагналаа2019, 3 сар 21. 16:28Хотын даргыг хоёр орлогчтой, Тамгын газрын орон тоог 129 хүртэл ажилтантай байхаар баталлаа2019, 3 сар 21. 16:26ТБХ: Татварын ерөнхий хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв2019, 3 сар 21. 16:20Ц.Цолмон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Даниэла Гашпариковаг хүлээн авч уулзав2019, 3 сар 21. 16:17Жуулчин Лас-Вегас хотын казиногоос нэг сая ам.доллар хожив2019, 3 сар 19. 17:05Edu Help Олон Улсын Боловсролын Агентлагийн Нээлттэй Өдөрлөг2019, 3 сар 19. 16:58Ж. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн2019, 3 сар 19. 16:49Нийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав2019, 3 сар 19. 16:46Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ2019, 3 сар 19. 16:44Д.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна2019, 3 сар 19. 16:40Байнгын хороод хуралдана2019, 3 сар 19. 16:36С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?2019, 3 сар 19. 16:34Цензургүй яриа - Mонгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо.2019, 3 сар 19. 10:06Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит ХХК нь ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна2019, 3 сар 15. 17:17
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019