Талийгаачийн толгой бүхэлдээ цус болсон байсан
Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү агсан Төрийн ордонд зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр талийгаач газарт хэвтэж байхыг хараад хамгийн анх дуудлага өгсөн нь хүн нь аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Миний өрөө 111 номер бөгөөд хэрэг болсон газрын наана байрладаг. Би 18.00 цагт чуулган тараад, өрөөндөө хүмүүстэйгээ уулзчихаад гарах гэж байхдаа хүн газар унасан байхтай нь тааралдсан. Миний хувьд хуульч хүн, тэр дундаа 20 гаруй жил эрүүгийн хэргийн хавтас хэрэг, бодит байдлыг харж байсан учраас авах ёстой зохих арга хэмжээ юу байж болох вэ гэдгийг бодоод, шийдвэрүүдийг гаргасан. Хамгийн чухал нь төрийн ордон бол хуультай. Төрийн тусгай хамгаалалттай газар буюу ТЕГ-ын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагад нь мэдэгдсэн. Хоёрт уг хүнийг амь насаа алдсаныг тогтоох учиртай учраас эмнэлгийн байгууллага 103 ирээд амь насаа алдсан гэдгийг нь тогтоосон учраас зохих газруудад мэдэгдээрэй гэж хэлээд бодит байдлыг баримтжуулсан. Баримтжуулсан шалтгаан нь цагдаагийн байгууллагад надаас хойш ирэх учраас бодит байдлын зургийг аваад цагдаагийн байгууллагад зургаа өгсөн. Ийм зүйл болсон" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та тухайн үед талийгаачийг хараад шууд таньсан уу?
-Илэн далангуй хэлэхэд тухайн үед би Г.Батхүү агсаныг байна гэж таниагүй, тэгж ч бодоогүй, боломж ч байгаагүй. Өглөө Засгийн газрын хуралдаан болсон учраас Засгийн газрын хуралдаанаас үүдэж ийм юм болсон юм болов уу гэсэн урьдчилсан таамаг өгсөн. Үүнийг хууль хяналтын байгууллага нь тогтоох ёстой. Гадны нөлөөтэй эсэхийг тус байгууллага тогтооно.
Тухайн үед Г.Батхүү агсны толгой орчим бүхэлдээ цус болж, хамар, амнаас нь цус гарсан байсан.
Сэтгэгдэл бичих хэсэг