Цааны эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэр угсааг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна
Байгаль орчны байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Үндсэн чиглэл гэдэг бол 2020 онд хийх ажлын үндсэн зорилт. Энэ зорилтоо хэрэгжүүлэх, үнэлэх, шалгуур үзүүлэлт байгаа. Энэ шалгуур үзүүлэлтээ Үндсэн чиглэлийг хангахуйц томъёолж байх хэрэгтэй. Үүнд анхаараарай. Төсөлд малын үржил селекцийн үр дүнг дээшлүүлэх гэсэн зорилт тавигдсан байна. Энэ бол маш чухал зорилт. Энэ зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт эрчимжүүлсэн маш аж ахуйг хөгжүүлэх, үржил шимтэй малтай болгох чиглэлээр Хөвсгөл аймагт ямар ажил хийгдэх вэ.
Мөн Хөвсгөл аймгийн цаа бугын үйлдвэр угсааг сайжруулах, цааны эрүүл мэндийг хамгаалах чиглэлд олон арга хэмжээ авах шаардлагатай байна.
Түүнчлэн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын сүүлийн үед авч байгаа арга хэмжээнүүдийг дэмжиж байна. Сая 22 газрыг тусгай хамгаалалтад оруулсан. Энэ бол сүүлийн 5-6 жил хийгдээгүй байсан ажил" гэлээ.
Сэтгэгдэл бичих хэсэг