Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй

5-р сарын 9 - 16 цаг 12 минут

Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очирыг "Оюутолгой" ХХК-ийнханд нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө өгсөн хэмээн буруутгаж буй. Энэ талаар тэрбээр өнөөдөр тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Оюутолгойн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хэлэлцэх асуудлыг эдийн засгийн байнгын хороон дээр бүгдийг нь хангаад явж байна. Ганцхан материал гишүүдэд тараагаагүй байгаа. Тэр нь АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан. Ялангуяа Дубайн гэрээнд хийгдсэн, аудитын нууцлалтай холбоотой шалгалтын материалыг тараасан. Мөн засгийн газар Оюутолгой хоёрын хооронд хэлэлцээр явж байгаа. Тэр хэлэлцээрийн талаарх нууцлалын материалуудыг хүртэл гишүүддээ тарааж өгсөн. Оюутолгойн дүгнэлтэд нууцлалтай холбоотой ямар ч зүйл байхгүй нэг өгүүлбэр үсэг ч байхгүй. Бүх гишүүдэд тараагдсан. Иймд Д.Дамба-Очир гэдэг хүнээс Оюутолгой компани авсан гэсэн зүйл байхгүй.

Мөн Оюутолгой дүгнэлтдээ тайлбар гаргаж өгсөн. Тухайн тайлбарыг ч гишүүдэд тарааж өгсөн. Гишүүдийг тэнцвэртэй мэдээлэлтэй, ойлголт байг гэдэг үүднээс бүх материалыг өгсөн. Өнгөрөгч Ð¼ÑÐ³Ð¼Ð°Ñ€ гаригт энэ асуудлыг ЭЗБХ-гоор хэлэлцэх байсан.  Ð“эвч аудитын дүгнэлт хоёрхон хоногийн өмнө ирсэн учраас гишүүдэд танилцах хугацаа олгоод ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан.

 

Оюутолгой бидэнд албан ёсоор хүсэлт гаргасан. Энэ 43 хуудас материалд ямарч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг би гишүүдэд тарааж өгсөн. ЭЗБХ-нд бүх материал гишүүдэд тараагдсан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. 

 ÐÐ°Ð´Ð°Ð´ Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Миний хувьд Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа юм. Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио тинто" албан ёсоор авсан.

Хоёрдугаар сарын 02-нд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч бүх материалыг гурван даргад өгсөн. Мөн тамгын газарт болон бүх гишүүдэд өгсөн. Иймд Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойд хулгайгаар өгсөн зүйл байхгүй. Хоёр материал нууцын зэрэглэлтэй байна. Тэрийг Оюутолгой байтугай хэн ч аваагүй. Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материал бүх гишүүдэд байж байна.

Харин би гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байна. Үүнээс болж Оюутолгой компанитай зөрчил үүсч, тус компаниас мэдэгдэл хүртэл гаргасан. Ингэхдээ гэрээндээ нэг үсэг байтугай нэг таслал ч өөрчлөхгүй гэж ярьж байна лээ. Одоо үүнийг УИХ шийдэхээс биш Оюутолгой гэдэг компани шийдэх асуудал биш. Д.Тэрбишдагва гишүүн ажлын хэсгээ одоо хуралдуулах хэрэгтэй" гэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019