Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар МАН-ын бүлгээс Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томилохыг дэмжсэн саналыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ж.Ганбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны даргад дэмжив. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар томилох юм.
Сэтгэгдэл бичих хэсэг