Шуурхай мэдээ:
179898-179902-180005

"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"

5-р сарын 2 - 16 цаг 01 минут

"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"

Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг томиллоо. АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилсон. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Танилцуулгаас харвал хуулийн байгууллага, төрийн байгууллагаар мэргэшсэн хүмүүс байна. АТГ-ын удирдлагууд улстөрчид томоохон хэргүүдийг илрүүлдэггүй, мухарладаггүй, хариуцлага тооцож чаддаггүй асуудал нийгмийг бухимдуулдаг. Тиймээс энэ асуудалд хуулийн дагуу шийдэж, анхаарч ажиллахыг захиж хэлмээр байна. Өмнөх удирдлага чинь 33 их наяд төгрөгийг шалгаж байгаад өршөөлийн хууль гараад аргагүй өршөөсөн гэж ярьж байна лээ. 33 их наяд шүү дээ"

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа "АТГ-ын шалгаж буй хэргүүдийг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Би АТГ-ын даргаар томилогдвол хуулийн дагуу ажиллах болно"

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг "Улстөрөөс ангид үйл ажиллагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ шударга хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна. Иргэд шударга ёс тогтоохыг хүсч байгаа. Түүнийг сайн ойлгож ажиллах хэрэгтэй. Томоохон хэргүүдийн илрүүлэлт дээр шуурхай ажиллах шаардлагатай байна. АТГ-ын өмнөх удирдлагуудын сайн ажлыг үргэлжлүүлж, саар ажлыг хаях хэрэгтэй. АТГ-ын өмнөх удирдлагууд С.Зоригийн хэрэг болон томоохон хэргүүдийн илрүүлэлт дээр шуурхай сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Ялангуяа Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шалгаж, хэрэгт татна гэдэг бол хэр баргийн хүнээс гарахааргүй зориг байсан. Тиймээс энэ хүмүүсийн сайн ажлыг үргэлжлүүлээрэй"

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд "Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулган хэлбэрээр долоохон зүйлтэй хуулийг баталсан. Энэ бол татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө. Энэ мөнгийг хууль батлуулаад хууль ёсны болчихлоо гэж бодож байгаа. Материалыг нь тагнуул дээр аваад хадгалчилсан. Үзүүлдэггүй. Гэхдээ энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү. Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой. АТГ-ын дарга Х.Энхжаргал ХЗБХ-ны хуралдаанд "ТЕГ-аас мэдээлэл авч чадахгүй байгаа учраас энэ асуудалд явж чадахгүй байна" гэсэн. Тэгэхээр шинээр томилогдох дарга нар энэ үйлдлийг нь ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Улстөрчдөд энэ байгууллагыг татан буулгачих юмсан гэсэн бодол үеийн үед байсаар ирсэн. Одоо ч байгаа"

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "АТГ-ын удирдлага бол маш амаргүй албан тушаал. Өмнөх удирдлагууд нь ч гэсэн маш амаргүй давааг давж, яг бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан дарга нар ховор байхаа. Тиймээс одоо томилогдвол сайн ажиллараарай гэж захимаар байна. Том том хэргүүдийн сэжүүр нээгдчихлээ. Энэ ганцхан танай ажил биш. Танайхаас шалтгаалахгүй. Прокурор, шүүх гээд бий. Оюутолгойн хэрэг дээр АТГ үнэхээр сайн ажилласан. Гэхдээ цаашдаа хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Том хэргүүдийг зөвхөн АТГ дээр ярихгүй, шүүх прокурор гээд нийтэд нь яримаар байна. Том том хэрэг гээд л байдаг. Гэтэл дунд албан тушаалтнууд чинь авлига, хээл хахуул нэхээд ажил цалгардуулаад байгааг бүх хүн мэдэж байгаа шүү. Үүн дээр яаж ажиллах тооцоо байна уу" 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан "Дунд албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал нэлээн анхаарал татдаг. Томилогдвол энэ чиглэлээр гарч байгаа материалуудыг судалж, тодорхой тоо баримтуудыг гаргаж, хууль санаачлагчдыг мэдээллээр хангаж ажиллана"

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгойн асуудал дээр хэр их мэдээлэлтэй байна. Томилогдвол хэрхэн яаж ажиллах мэдээллээрээ хангагдаж чадсан уу"

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа "АТГ-т Оюутолгойн хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл бий. Яг хавтаст хэрэгтэй танилцсаныхаа дараа прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Томилогдсоныхоо дараа цаг наргүй танилцаж, шуурхай ажиллах болно" 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "МУ-ын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар төрийн эрх мэдэл хуваарилах зарчим тогтоосон байгаа. Энэ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бол Засгийн газрын хүрээнд байгаа. ЗГ-ын хуулинд ч тусгасан. Авлигатай тэмцэх, авлигын эсрэг хэрэг бол Гүйцэтгэх засаглалд хамаарна. Хараат бус, бие даасан байлгана гэдэг нэрийдлээр УИХ-ын дэргэд байгуулдаг түүнээс удирдлагыг нь томилдог болсон цагаас эхлээд ер нь УИХ өөрөө хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд өөрийн эрхгүй татагдаж орчихоод байна. Чуулган дээр шалгагдаж байгаа хэргүүд яригдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгох шаардлага байгаа шүү. Мөн АТГ цэвэр мөрдөн шалгах үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай юм. Урьдчилсан сэргийлэх ажлын ХОМ авах, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэлд ярилцлага өгснөөр хязгаарлаж болохгүй. Олон Улсын жишигт нийцүүлж ажиллаарай. Орон тоо бүтэц зохион байгуулалтын саналаа УИХ-д оруулж ирэх байх. 20 гаруй л мөрдөн байцаагч байгаа байх. Энэ нь мөрдөн шалгаж байгаа хэргүүддээ хуваавал мөрдөгч маш ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс орон тоогоо нэмэх шаардлагатай. Цаашдаа улс төрөөс ангид, хараат бусаар ажиллах шаардлагатай шүү" гэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019