МАН-ын IY Бага хурал эхэллээ
МАН-ын IV Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 66.5 хувийн ирцтэйгээр эхэлж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ удаагийн Бага хурлыг даргалж байна.
МАН-ын Бага хурлаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, Сонгуулийн санал хураалт, дүн гаргах журам батлах тухай болон МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэхээр тогтлоо.
Баримт бичиг боловсруулах редакцийн комиссыг байгуулсны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэл тавьж Хэнтийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлж оролцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хурал даргалагчийн гаргасан саналын дагуу хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бичигдсэн “Сонгуулийн санал хураалт, дүн гаргах журам”-ын талаархи илтгэлийг сонссоны дараа хуралд оролцогчид санал шүүмжлэлээ хамтдаа гаргахаар болов.
“Сонгуулийн санал хураалт, дүн гаргах журам”-ын талаархи илтгэлийг намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцуулж дуусаад асуулт хариулт эхэлж байна.
Хурал хаалттай үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг