Капитал банкны хадгаламж эзэмшигч нарт 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ
"Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажил үргэлжилж байна.
Нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн олгож байгаа юм байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар 5277 хадгаламж эзэмшигчийн 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа аж.
Сэтгэгдэл бичих хэсэг