Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Зүрх /Сургамжит өгүүллэг/

4-р сарын 24 - 16 цаг 24 минут

Зүрх /Сургамжит өгүүллэг/

Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь хархүүгийнх гэж дуу нэгтэй шагшилдана. Залуу ч үүгээрээ ихэд бахдан, аз жаргалд умбан гэрэлтэж байлаа.

Гэтэл гэнэт цугласан олны дундаас нэгэн өвгөн гарч ирээд:
-Чиний зүрх сайхан ч минийхийг үл гүйцнэ гэв.
Ийн хэлэхэд хүмүүс бүгд өвгөний зүрх рүү харав. Үрчийж хорчийсон, шарх сорви болсон, зүрхний зарим хэсэгт огт таарахгүй өөр зүрхний хэсгээс наасан байх аж. Түүгээр ч үл барам зүрхнийх нь зарим хэсэг нь бүр огт байхгүй байв. Өөрийнх нь зүрх хавьгүй сайхан гэж тэр яаж хэлж чадав аа? Хүмүүс гайхан алмайрав.

Залуу хархүү өвгөний зүрх рүү хараад доогтой инээмсэглэн "Хөгшөөн, та тоглосон байлгүй. Өөрийнхийгөө минийхтэй харьцуулаад хар л даа. Минийх төгс. Харин таных нулимс шархаар дүүрсэн байна шүү дээ" гэх нь тэр.
"Тиймээ, чиний зүрх төгс харагдаж байна, гэхдээ би хэзээ ч чамтай зүрхээ солихгүй байхсан. Хар л даа, зүрхэнд минь үлдсэн шарх сорви бүр миний хайраа өгсөн хүний үлдээсэн ул мөр. Би тэр хүнд зүрхнийхээ хэсгийг өгч, харин тэр оронд нь надад өөрийн зүрхнийхээ хэсгийг өгч байсан юм. Тэр зүрхний хэсэг миний зүрхэн дэх хоосон орон зайг нөхөж байлаа. Гэхдээ өөр өөр зүрхний хэсгүүд нэг нэгэндээ яв цав тохирдоггүйн учир зүрхний минь хэсгүүд урагдсан байгаа юм. Гэхдээ энэ нь бидний хайрыг санагдуулдаг тул би ихээхэн нандигнадаг. Хэн нэгэнд зүрхнийхээ хэсгийг өгсөн ч тэр хүн өөрийнхөөсөө хуваалцахгүй байх үе байсан. Тиймээс л зүрхэнд минь хоосон нүхнүүд байгаа юм. Хэн нэгэнд хайраа өгөхөд чамайг буцаагаад хайрлана гэсэн баталгаа хаа ч үгүй. Хэдийгээр энэ нүхнүүд намайг шархлуулдаг ч миний хэзээ нэгэнтээ өгч байсан хайрыг санагдуулдаг, нэгэн сайхан өдөр зүрхний минь энэ л хэсгүүд эргээд ирнэ гэдэгт би итгэдэг юм. Үгүй юм аа гэхэд би дурсан санах зүйлтэй хүн. Эдгээр дурсамж надад хүнд хэцүү санагддаггүй ээ, жаахан ч гэсэн сайн талтай, түүнгүйгээр амьдрал бүрэн дүүрэн байхгүй байсан шүү дээ. Одоо жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу болохыг ойлгож байна уу?"

Саяхан л ам амандаа хархүүгийн зүрхийг магтан шаагилдаж байсан хүмүүс ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болов. Залуу хүү ч гайхаж бахадсандаа дуугаа хураан зогсоно. Нүднээс нь нулимс урсах аж. Залуу өвгөнд ойртон очиж, зүрхээ гаргаж ирээд хэсгийг нь тасдав. Чичирсэн гараар зүрхнийхээ хэсгийг өвгөнд өглөө. Зүрхний хэсгийг бэлгэнд авсан өвгөн хариу болгон урагдаж шаналсан зүрхнийхээ хэсгийг аван хүүгийн зүрхэнд тавилаа. Энэ хэсэг мэдээж төгс таарсангүй, зарим хэсгээрээ илүү гарч, нөгөө хэсгээрээ урагдсан харагдана. Залуу зүрх рүүгээ харав. Одоо зүрх нь тийм ч төгс харагдсангүй, гэхдээ үнэн хэрэгтээ урьд өмнөхөөс ч үзэсгэлэнтэй болсон байв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ3 сар 2. 10:40Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна2 сар 20. 15:36Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа2 сар 20. 14:19Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой2 сар 20. 12:04С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 19. 15:00Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ2 сар 19. 14:56Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 6398 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн2 сар 19. 14:54Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ2 сар 19. 14:52Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 сар 14. 16:58Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 14. 16:38Фото мэдээ: Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц шийдлийг танилцуулав2 сар 14. 16:36Фото мэдээ: Хотын дарга "Ид шидийн орон-2” -нд зочлов2 сар 14. 16:31Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа2 сар 14. 16:10Уриалга: Амны хаалтаа зүүцгээе2 сар 14. 16:08Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2 сар 14. 16:06УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ2 сар 14. 16:04Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан2 сар 14. 16:01Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо2 сар 14. 15:59Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно2 сар 14. 15:57Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа2 сар 14. 15:54Өнгөрсөн долоо хоногийн тойм2 сар 14. 15:52Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтжээ2 сар 14. 15:49Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана2 сар 14. 15:45Цахилгаан шатан дахь В.Путины зургийг хараад иргэд хэрхэн хүлээж авсан бэ?2 сар 14. 15:42Сэтгүүлч Б.Дашзэвэг суллагджээ2 сар 14. 15:17Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно2 сар 14. 15:14Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн2 сар 14. 15:11ОХУ коронавирусын халдвартай байж болзошгүй гадаадын иргэдийг албадан гаргана2 сар 14. 15:082020 оны сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоо2 сар 14. 15:04
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019