Шуурхай мэдээ:


“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ

4-р сарын 19 - 19 цаг 20 минут

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ

Өнөөдөр 13.30 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын барилга дээрээс цементэн чулуу унаж, барилгын дор байсан машин дээр унасан байна. Тус автомашинд гурван хүн байсан бөгөөд нэг нь гэмтжээ. Приус маркийн автомашиныг хөдөлгөөнд оролцож байхад нь дээрээс нь унасан бөгөөд жолоочийн зүүн хөл болон гарын шуу нь шилэнд зүсэгдсэн байна. 

Яг одоо хэргийн газарт Цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ талаар тухайн үед машинд сууж байсан иргэн өөрийн пэйсбүүк хуудсандаа, “Саар зүйлийг түгээж буйд уучлал хүсье. Гэхдээ энэ бол заавал бичиж үлдээж олны анхааралд хүргэх хэрэгтэй сэдэв. Өдөр бүр л нийслэл хотод минь аймшигт хэргүүд чих дэлсэнэ. Гэвч хүн бүр аан гээд л өнгөрнө. Хичнээн аймар хэргүүд гарсан ч ямар ч хариуцлага, ямар ч цочроо үгүй. Хэнээс ч хариуцлага нэхэхгүй. Хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй. Бид хичнээн уужим, хичнээн тайван улс юм бэ. Хоёр цагийн өмнө миний өмнө хэн нэгэн хүн амь насаа алдаж эсвэл би өөрөө амиа алдаж ч болох байлаа. Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа 2 хос, ард нь би. Тэр том чулуу бид 3-ын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх.ТА ЯМАР АЗТАЙ ЮМ БЭ гэж бодож байна уу? Тиймээ хэн ч амиа алдаагүй. Хэн ч ямар нэг эд эрхтэнээ гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь АМИА АЛДАЖ эсвэл НАСААРАА хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март... Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ? Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ? Хэдхэн жилийн өмнө нэгэн сайхан залуу Тэнгис кино театрын өмнөх барилгаас унасан төмөрнөөс бол амь насаа алдсан. Мөн хэд хэдэн аймшигт хэргүүд гарч байсан. Тэр бүхнээс сургамж аваагүй гэж үү? Хэн үүнд хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн энэ бүгдийн төлөө ажилласан юм бэ. Тэр аймшигт хэргүүдээс хойш юу хийсэн юм бэ. Бид гайхсаар, бухимдсаар л... Таны хажууханд аюул оршсоор. Хэн нэгэн алга болж л байдаг. Хэн нэгэн үхэж л байдаг. Хэн нэгэн хүчирхийлэлд өртсөөр л байдаг. Гэхдээ хэн тэр бүхний төлөө юм хийх юм бэ. Бүгд л дөжирчихсөн. Бид дасан зохицож эхэлсээр. Бид нийгмийн хамгийн муу бүгдтэй дасан зохицож эхэлжээ. Ямар ч дуу хоолой үгүй. Дуугарсан нэгнээ дэмждэггүй. Дэмжье гэсэн зориг үгүй. Бие биедээ итгэхээ больсон. Зөвхөн би л болж байвал гэсэн амин хувиа хичээгч нар болж хувирсаар. Харамсалтай юм. Тиймээс бүгдээрээ өөрчлөгдье. Бүх зүйлсээс урьдчилан сэргийлдэг байя. Аюултай бүх зүйлсээс өөрсдийгөө бас бусдыг хамгаалдаг байя. Хүн бүрт ээлтэй хот бүтээхийг мөрөөдөж суух биш өөрсдөө бүтээхэд хувь нэмрээ оруулъя. Чимээгүй ажиглагч биш оролцдог, дуугардаг, шаарддаг, шудрага бус зүйлсийг жигшдэг, түүнийг таслан зогсоодог байя. Дор бүрнээ хариуцлагатай байя. Хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байя. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдръя залуус аа. Ууж, идэж, наргиж цэнгэх, ухаангүй, болчимгүй үйлдэл бүхнээ засч залруулъя. Бүгдээрээ хүн шиг хүн байж, жинхэнэ амин хувиа хичээх үзлээсээ татгалзъя. Чин сэтгэлээсээ залуусаа. Хүмүүс ээ. Уучлаарай. Шокноосоо гарах гээд л биччихлээ. Дараа арай өөр өнцгөөс, та бүхнийг уриалсан бичвэр оруулъя. Өнөөдөр үнэхээр хар бараан өдөр байлаа” хэмээн нийтэлжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчилна5 сар 20. 12:08Шууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна5 сар 20. 12:07Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ5 сар 16. 17:49Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав5 сар 16. 17:4410 сая ам.долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдыг албан ёсоор тайлбар хийхийг хүсэв5 сар 16. 17:32С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа5 сар 16. 17:27Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа5 сар 15. 17:33У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ5 сар 15. 17:30АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж байна5 сар 10. 18:35Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв5 сар 10. 18:32ТОП татвар төлөгчдөд талархал илэрхийллээ5 сар 9. 17:34Чуулган: Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ5 сар 9. 17:27Чуулган: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо5 сар 9. 17:20УИХ-ын Тамгын газрын даргын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо5 сар 9. 17:17Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй5 сар 9. 17:12Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо5 сар 9. 17:09Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна5 сар 7. 16:05МАХН: Нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна5 сар 7. 16:00Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ5 сар 7. 15:57УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна5 сар 7. 15:53УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх5 сар 7. 15:48Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ5 сар 7. 15:45Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон5 сар 3. 16:42Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна5 сар 3. 16:35"Филадельфи 76" талбайдаа "Торонто Рэпторс" -ийг буулган авлаа5 сар 3. 16:33Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...5 сар 3. 16:30Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)5 сар 3. 16:22Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна5 сар 2. 17:17Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ5 сар 2. 17:09"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"5 сар 2. 17:01
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019