Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ

4-р сарын 19 - 15 цаг 58 минут

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ

Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хурадпаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцлээ.

Одоогоор тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх юм. Энэ үндсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна.

Харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Пүрэвдорж, С.Мягмар, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ.  Иймээс Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах гурван квот дээр холбогдох төрийн бус байгууллагуудаас 20-иод хүнийг нэр дэвшүүлж, холбогдох материалыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс эдгээр хүмүүсийн асуудлыг дараа нь хэлэлцэж шийдье гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжив.

Иймээс Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатар, Засгийн газраас нэр дэвшүүлсэн академич, хуульч Н.Жанцан нарыг  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлаас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчдийн талаар гишүүдээс асуулт, санал гараагүй тул саналын хуудсаар нууц санал хураалт явуулахаар тогтож  тооллогын комисс байгуулсан юм.

Нууц санал хураалтад 16 гишүүн оролцон саналаа өгч, саналын бүх хуудас хүчинтэй гарчээ. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Алтанцэцэг 16, В.Бат-Эрдэнэ 11, Д.Батсүх 9 санал авсан байна. Иймээс 20 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан дээрх гурван нэр дэвшигчийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулахаар болов.

 

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019