Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ авна
Капитал банкнаас өндөр насны тэтгэврээ авдаг ахмадууд цөөнгүй байжээ. Харин тус банк дампуурч татан буугдаад байгаа тул тэтгэврээ хаанаас авах вэ гэдэг нь тодорхойгүй байсан.
Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдлээ.
Хэрэв та өмнөх саруудын тэтгэврээ авч амжаагүй байгаа бол 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авах юм байна.
Сэтгэгдэл бичих хэсэг