Шуурхай мэдээ:


Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү

4-р сарын 16 - 16 цаг 55 минут

Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү

ЖДҮХС-гаас зээл авсан ААН-үүдийн хэрэг эхнээсээ хаагдаж байна. Тодруулбал, АТГ-аас 50 гаруй төслийг хаах саналаа Нийслэлийн прокурорын байгууллагад хүргүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Учир нь эдгээр 50 гаруй төслийн ихэнх хувийг нь УИХ-ын гишүүдийн зүгээс ЖДҮХС болон ХХААХҮ-ын сайдад "дэмжээч" гэсэн агуулга бүхий албан бичиг илгээсэн ААН-үүд байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

ЖДҮХС-гаас зээл авсан ч ийнхүү хаагдаж байгаа төслүүдийн талаар АТГ-аас албан ёсоор тайлбар өгсөн. Тодруулбал, "Нэр дурдсан төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй" гэсэн юм. 

Тэгвэл хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртай холбоотой ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудал байгаа бололтой. Түүний талаар Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэж хэлж байсан. 

Үүнийг ч АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр өчигдрийн ярилцлагаараа дахин онцоллоо. Тэрбээр "Өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтаар ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй байхад зээл олгуулчихаад би тойргийнхоо иргэдийг дэмжсэн гэж ярьж болох уу?

Мөрдөн шалгах ажиллагаагаар бүх зүйл нотлох баримтаар яригддаг" гэсэн тайлбарыг өгөв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан” гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авчихаад уул уурхайн хайгуул явуулсан нь тодорхой болсон бололтой. Тэр ч байтугай ЖДҮХС-гаас зээл авсан тус компани нь эрхэм гишүүний тойрог биш гэнэ.

ЖДҮХС гэх үйлдсэн эзэнтэй, нотлох баримттай хамгийн ил цагаан хулгайг өнөөдөр төрийн түшээд маань өөрсдөө оролцчихсон. Мөн ЖДҮХС гэх тодотгол бүхий төрийг цөлөмсөн хэргийг ярих гэхээр өөдөөс өөр бусад сэдэв хөндөж нийгмийн уур амьсгалыг өөрчилж буй энэ эрхэм гишүүд маань хэр удаан "арьсаа" хамгаалж явах вэ. Эсвэл бүр хуулийн байгууллага нь худлаа мэдээллийг тараагаад байгаа хэрэг үү. Хэрэв тийм бол Д.Дамба-Очир тэргүүтэй "ЖДҮ-чин" гишүүдийн нэр төрийг хурдан сэргээж үнэн зөв, хар цагааныг нь ялгах нь зүйтэй.

Яг үнэндээ "Би аваагүй, тойргийнхон маань дэмжээд өгөөч гэж гуйсан" гээд байгаа эрхэм хууль тогтооч гишүүндээ итгэх үү, хуулийг хэлбэрлэлтгүй сахин биелүүлэх ёстой чухам үнэнийг зөвхөн баримтаар нотлох зарчимтай хуулийн хамгийн "хүчирхэг" байгууллагадаа итгэх үү гэдэг л болоод байна. ЖДҮ тойрсон маргаан, мэтгэлцээн тавилттай жүжгүүдэд чинь бид байтугай бурхан хүртэл будилах нь байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчилна5 сар 20. 12:08Шууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна5 сар 20. 12:07Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ5 сар 16. 17:49Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав5 сар 16. 17:4410 сая ам.долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдыг албан ёсоор тайлбар хийхийг хүсэв5 сар 16. 17:32С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа5 сар 16. 17:27Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа5 сар 15. 17:33У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ5 сар 15. 17:30АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж байна5 сар 10. 18:35Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв5 сар 10. 18:32ТОП татвар төлөгчдөд талархал илэрхийллээ5 сар 9. 17:34Чуулган: Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ5 сар 9. 17:27Чуулган: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо5 сар 9. 17:20УИХ-ын Тамгын газрын даргын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо5 сар 9. 17:17Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй5 сар 9. 17:12Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо5 сар 9. 17:09Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна5 сар 7. 16:05МАХН: Нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна5 сар 7. 16:00Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ5 сар 7. 15:57УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна5 сар 7. 15:53УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх5 сар 7. 15:48Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ5 сар 7. 15:45Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон5 сар 3. 16:42Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна5 сар 3. 16:35"Филадельфи 76" талбайдаа "Торонто Рэпторс" -ийг буулган авлаа5 сар 3. 16:33Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...5 сар 3. 16:30Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)5 сар 3. 16:22Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна5 сар 2. 17:17Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ5 сар 2. 17:09"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"5 сар 2. 17:01
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019