Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой

4-р сарын 15 - 15 цаг 42 минут

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой

УИХ  дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ.

2018 оны үндсэн чиглэлийн 32.3 хувийн биелэлтэй байна

Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж ерөнхий дүгнэлтийг гаргаад байна. Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил нь хоорондоо маргалдаж, эрх мэдэл, сандал суудал булаацалдсаар өнгөрүүллээ. Ард иргэдийн ахуй амьдрал, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд ороод байна. Эрх баригчид инфляцийн төвшинг 8 хувиас дээш гаргахгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт 9.7 хувь болж өссөн байна. Эдийн засгийн өсөлт хэдий байгаа гэж үзсэн ч гэсэн инфляцийн төвшин буухгүй байнга өсч байгаа. Энэ нь ард иргэдийн худалдан авалтад онцгой нөлөөлж байгаа.

Үндсэн чиглэл дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн нь эсрэгээрээ явсан. ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн авах байсан зээлийг эрх баригчид зохион байгуулалттайгаар завшсан хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй байна.

"Эрүүдэн шүүсэн" гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг бүдгэрүүлж болохгүй

С.Зориг агсаны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг Ардчилсан намын гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа. "Эрүүдэн шүүсэн" асуудал хүний эрхийн ноцтой асуудал мөн. Энэ асуудал ардчилсан улс оронд байж болохгүй зүйл гэдэгтээ бид санал нэгдэж байгаа. Гэхдээ "эрүүдэн шүүсэн" гэдэг дуулианы ард С.Зориг агсаны хэргийг замхруулах, будлиулах асуудал үүсэх бий гэсэн болгоомжлол байна. Зөвхөн "эрүүдэн шүүсэн" гэдэг асуудлыг хэлэлцээд, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хариуцлага тооцоод С.Зориг агсаны хэргийг бүдгэрүүлэх асуудлыг  бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс түр хороо энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хэргийн захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Тиймээс бид санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээр дамжуулан асуудлыг тавих болно.

УИХ-д суудалтай, суудалгүй намууд  болон Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой

Үндсэн хуулийг тойрсон асуудал маш эрчимтэй яригдаж байна. УИХ одоо ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ сөрөг хүчингүй болсон. Тиймээс ганцхан бүлэгтэй энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөхөд нэг шаардлага байх ёстой. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин болоод Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт явах ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр үнэмлэхүй олонхи сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхийн төлөө явах бол бид эсрэг байр суурьтай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019