Шуурхай мэдээ:


Баруун таван аймгийн барилгачид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа

4-р сарын 10 - 15 цаг 35 минут

Баруун таван аймгийн барилгачид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн барилгачид гүйцэтгэх засаглалын тэргүүнд хандаж уриалга гаргажээ. Уриалгад “Гүйцэтгэх засаглалын тэргүүн Танд урин хаврын мэндийг дэвшүүлье. Засгийн газраас Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой үүрэгтэй, хүн амын аж амьдралыг сайжруулахад чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байгааг талархан хүлээж авч байгаагаа үүгээр илэрхийлье. Өмнөө тавьсан зорилт, бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа хөдөлгөх таатай улирал ирлээ. Багачуудынхаа сурч боловсрох эрхийг эн тэргүүнд тавьж сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амаа орон сууцаар хангах зэрэг бүтээн байгуулалтын ажлын тэргүүн эгнээнд барилгын салбарынхан туг болон манлайлан оролцсоор ирсэн билээ.

Нийслэл Улаанбаатар хотоос 1000-аас дээш км-ээр алслагдсан баруун таван аймгийн барилгын салбарынхныг тээврийн зардал, үнийн өсөлт туйлдуулж, өсөж дэвжих, ажлын байр нэмэгдүүлэх, техник технологио шинэчлэн сайжруулах боломжийг боомилсоор өнөөдөртэй золгож байна. Үнийн өсөлт буюу бүс нутгаасаа хамаарсан өндөр өртөг зардал ганц барилгын салбарын хөгжлийг чөдөрлөөд зогсохгүй баруун таван аймагт, тэр дундаа эх орныхоо хязгаар нутагтаа эзэн болон суугаа хүн бүрийн нуруун дээр хүнд болж дарамт үүсгэдэг. Улаанбаатараас тээвэр хийхэд чамгүй хугацаа алддаг нь ч бидэнд учирдаг том хохирлын нэг юм. 

Барилгын хамгийн гол бүтээгдэхүүн болох цементийн үнэ баруун таван аймагт нийслэл Улаанбаатарынхаас хамгийн багадаа хоёр дахин өндөр байна. Засгийн газраас бүсчилсэн хөгжил болон үйлдвэржилтийн бодлогын хүрээнд баруун таван аймгийн хэрэгцээг хангах зорилгоор цементийн үйлдвэр барьж байгуулах шийдвэр гаргаад цөөн биш оныг үдэв. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэрийн бодит шаардлага нь бидний өдөр тутамд илүү төлдөг өндөр өртгөөр хэмжигдэж байдгийг Танд дуулгая.

Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор баруун бүс нутгийн цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэрээ шуурхайлаад барьчихвал 250-350 тогтмол ажлын байр шинээр бий болж, орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах, жил бүр татварт багагүй хөрөнгө мөнгө төвлөрүүлж, нийслэлээс татдаг тээврийн зардлаас 43 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Үүнээс гадна баруун таван аймаг сумдаа бетонон замаар холбох хөгжлийн шинэ боломжууд ч цэлийтэл нээгдэх учиртай. Шинэ үйлдвэрүүд хаалгаа нээгээд, жигд ажиллаад эхэлбэл бүс нутгийн ядуурлын төвшин ч тодорхой хэмжээгээр буурна.

Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын “21:100” хөтөлбөрт баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор жилд 220 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих шийдвэр нэгэнт гарчихсан. Одоо үйлдвэрээ шуурхай барьж эхлэхийг хүлээж байна.

Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танд хандаж бүтээн байгуулалтын ажлуудыг шуурхай явуулах, орон сууцны өртгийг бууруулах, бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавих энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, шийдэмгий алхам хийхийг баруун таван аймгийн барилгачид, бүтээн байгуулагчдын нэрийн өмнөөс уриалж байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын алслагдсан бүс нутагт амьдран суугаа иргэддээ хөгжих боломж олгосон, үйлдвэржилтийг бодитоор дэмжсэн, ажлын байр нэмэгдүүлсэн шийдвэр болгоныг талархан хүлээн авч хүч хавсран хамтран ажиллахдаа таатай байх болно” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Зүрх /Сургамжит өгүүллэг/4 сар 24. 17:24Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал4 сар 24. 17:18“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав4 сар 24. 17:13Химийн хортой, аюултай хаягдал бий болгож орчныг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллав4 сар 24. 17:09Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа4 сар 24. 17:05"6 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилж байна"4 сар 22. 17:18НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна4 сар 22. 17:01Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл4 сар 22. 16:57Намын бүлэг ажлын хэсгүүд хуралдана4 сар 22. 16:532020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг 2.8 их наяд төгрөгт хүргэх зорилтыг дэвшүүлcэн4 сар 22. 16:47“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ4 сар 19. 19:20Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй4 сар 19. 19:16Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ4 сар 19. 16:58Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 16:54Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ авна4 сар 18. 17:12АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу4 сар 18. 17:09Чуулганы нэгдсэн хуралдаантай4 сар 18. 17:06Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоог хэлэлцэж эхэллээ4 сар 18. 17:02Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичиг байгууллаа4 сар 18. 17:00Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна4 сар 16. 17:14Парисын Дарь эхийн сүм шатжээ4 сар 16. 17:11Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг сэргээн босгоно гэв4 сар 16. 17:07Б.Бат-Эрдэнэ Нью-Йоркод 2 жил дараалан түрүүлэв4 сар 16. 17:02NBA: "Филадельфи 76" өнөөдөр талбай дээрээ алдаагаа засав4 сар 16. 16:59Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү4 сар 16. 16:55Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ4 сар 16. 16:52Ханх сумын удирдлагуудад фургон автомашин гардуулан өглөө4 сар 16. 16:49С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хорогдож үзээгүй4 сар 16. 16:35Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаана4 сар 16. 16:31“Хорвоог таних гэмээ нь төрсний хэрэг бүтэх учиртай”4 сар 15. 17:15
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019