Капитал банкийг татан буулгахаар боллоо
Өнөөдөр 14,30 цагаас Монголбанк хэвлэлийн хурал зарласан. Энэ хурлаар Монголбанкны хэвлэлийн хурлаар Капитал банкыг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Өнөөдөр Капитал Банкны үйл ажиллагаатай холбоотойгоор Капитал Банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.
Капитал банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.
Хадгаламжийн даатгалын корпораци иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ямар нэгэн хохиролгүйгээр олгох бөгөөд ингэхдээ ХААН Банкаар дамжуулан олгох юм байна.
Сэтгэгдэл бичих хэсэг