Л.Мөнхбаатар: Шинэчилсэн найруулгын дагуу анхны томилгоо явагдах гэж байна
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Прокурорын тухай шинэчилсэн найруулга 2017 онд батлагдан гарсан. Өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байгаагүй хүнийг прокурорын байгууллагын удирдлагаар томилох асуудал удаа дараа гарсан. Энэ нь прокурорын байгууллагын улстөржих нэг үндэс болсон гэж тухайн үед үзээд шинэчилсэн найруулгаар 1 зүйлийг зассан нь дэвшилтэд заалт болсон. Ингэснээр прокурорын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэн, прокурорын байгууллагад ажиллаж байсан хүнийг Ерөнхий прокуророор томилно гэсэн заалт байсан. Энэ нь ажлаа мэддэг хүмүүсийг гаргаж ирэх Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ шинэчилсэн найруулгын дагуу анхны томилгоо явагдах гэж байна. Ингээд Ерөнхийлөгчөөс УИХ-тай зөвшилцөх санал оруулж ирсэн байна.
Нэр дэвшигчийн хувьд аймгийн, тээврийн, нийслэлийн прокуророор ажилласан, бүх шатандаа 30 гаруй жил ажилласан хуульд заасан шаардлага хангасан хүн байгаа учир дэмжиж байна. Нэр дэвшигчийг УИХ дэмжвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж батлах байхаа" гэлээ.
Ингээд тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг 6 жилийн хугацаатай томилох уу, эсвэл өмнөх прокурорын хугацаанд томилох уу гэлээ.
Харин ЕТГ-ын дарга З.Энхболд "Зургаан жилийн хугацаатай томилно. Учир нь өмнөх Ерөнхий прокурор огцорсон учраас шинэ хугацаагаар томилно" гэсэн юм.
Сэтгэгдэл бичих хэсэг