Шуурхай мэдээ:
179898-179902-180005

МАН-аас илүү "МАНГАРТАЖ" байгаа АН

4-р сарын 3 - 15 цаг 24 минут

МАН-аас илүү "МАНГАРТАЖ" байгаа АН

Сөрөг хүчнийхэн ойр ойрхон хэвлэлийн хурал хийж,  зарим нь төв талбай дээр улаан майхантай суулт хийж үзэв.  С.Эрдэнэ дарга  баахан дарга нараа байлцуулж байгаад энэ сарын 5-нд Онц их хурал хийнэ гэж мэдэгдснээ хоёрхон хоногийн дараа  цуцалж  төв талбай дээр Хуралдай хийхээр болчихов. Ер нь янз янзын л араншин гарч байна, энэ лав хаврын синдром гэгч байх. 

Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдов гэдэг шиг С.Эрдэнэ дарга Онц их хурал зарлаж, өөрийнхөө мэхэнд өвдөг шороодох шахав.  Хэрэв онц их хурал хуралдсан бол С.Эрдэнийг намын даргаас огцруулах том операци  бэлтгэгдэж байсан гэх яриа  байгаа юм. Энэ зорилгын төлөө АН-ын хоёр ч хүчтэй фракци нэгдсэн байж магадгүй гэв. Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шалтгаан энэ бололтой.

Ер нь тус намын толгой дээр аадрын үүл зугуухан хуралдаж байна. Тэгж тэгж тэндээс аянга цахилгаан бууж мэдэх л юм. Нийслэлд эрх мэдлээ хэрэгжүүлж байсан Баянзүрх дүүргээ  алдчихлаа. Алдах ч юу байхав дээ,  МАН-д бараг бэлэглэчихлээ. Учир нь дотоод зөрчлөөсөө шалтгаалан тус дүүргийн 10,19 дүгээр хороонд  гуравдугаар сарын 23-нд болсон  дахин сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадаагүй болохоор МАН-д сайхан сул өгөөш бэлтгэж өгөв.  Намаасаа нэр дэвшиж чадаагүй болохоор  АН-ын  горилогчид бие дааж нэр дэвшээд ялагдав. Ингээд дүүргийн удирдлагаа МАН-д шилжлээ. Нөгөөтэйгүүр энэ сонгууль АН-ын  нийгэм дэх нэр хүнд үнэлэмжийн түвшинг илэрхийллээ. Энэ янзаараа бол Хэнтийн нөхөн сонгуульд ч дахиад өвдөг шороодож болзошгүй. Энэ бүхнийг  бүтэлгүйтэл гэхээсээ илүүтэй намын дотоод зөрчил, эв нэгдлээ хангаж чадаагүйтэй холбон үзэх нь  ононо.

Одоогоор тус  намын лидерүүд  С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл гэхчлэн үндсэндээ 5-6  салангид бүлгүүд тус тусдаа  акц явуулж байна. Н.Алтанхуяг Шударга бусын хонгилын эсрэг “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнийг байгуулж, дэргэдээ Л.Гансүхийн тэргүүлсэн  бас нэг хэлмэгдэгчдийн холбоог хавсаргаад байна.

Н.Алтанхуяг намын дарга С.Эрдэнэтэй тэмцэнэ гэдгээ ил цагаан зарлаад байгаа бол  Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцах шинжтэй. Тэрбээр ““Чааваас Ерөнхийлөгч намайг айлгах гээд байгаа юм уу?. Чадахгүй ээ! “ нийтлэлээрээ дамжуулан  төрийн тэргүүнтэй “дайн” зарлачих шиг боллоо.  Одоо, хөөрхий талбайд хэдэн улаан майхан барьж хөөгдөж туугдаад зарим нэгний элэг доог болоод явж л байна. Дэмжиж байгаа хүн ч гэж алга  юм шиг харагдах юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “намайг өмгөөлж хамгаалах нам ч алга” гэсэн утгатай гомдол илэрхийлсэн. Лав намынхандаа хаягласан байх.

С.Эрдэнэ  өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг  намын гишүүнээс  4 жилийн хугацаагаар хасах тушаал гаргаж байсан. Гэтэл мөнөөх хугацаа заан хасагдсан Д.Пүрэвдаваа нь өнгөрсөн сард эргээд гишүүнчлэлээ сэргээж бүр БЗД-ийн АН-ын даргаараа дахиад сонгогдов. Үүний дараа АН Баянзүрхэд эзэлсэн байр сууриа эргүүлж алдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн эрх зүйн байдлын болон бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан нь АН-ынхныг  сандаргах хамгийн том акц болж байгаа харагдана лээ. Яаран сандран хэвлэлийн хурал дараалан зарлаж,  мэдэгдэл гаргаж,  хурал хаяж гарав. Энэ үйлдэл нь тэднийг муухай харагдуулж, АН-ыг олон нийтийн дунд  МАНАН-тай хамаатуулж, хамтатгаж ярих том шалтаг болсон нь харамсмаар.

Хэд хэдэн удаа эрхээ хэрэгжүүлж байсан, хал үзэж хашир суусан улс төрийн хүчний хувьд харин ч  буурь зааж, хуулийн гаргалгаа  үндэслэлээ галтай цогтой гаргаж, нотолж эрх баригч олонхийн “хүчирхийлэл”-ийг  иргэдийнхээ нүдэн дээр сөрөх учиртай байсан биш үү. 

Дайны хажуугаар дажин гэгчээр тус намын  хэсэг залуучууд хэвлэлийн хурал зарлаж, гишүүддээ хандан уриалга гаргаж,  “АН-ын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, үйлдлээрээ  өөрсдийгөө МАНАН-МАФИ-ийн  хамсаатнууд гэдээ нотолсон” гээд  энэ Э-нүүддээ хариуцлага тооцож намаа цэвэрлэхийг уриалсан нь даарин дээр давс гэгч болчихоод байна. 

Хоёр гуравхан хоногийн дараа УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээлснээр хаврын чуулганаа АН бүлэггүй эхлэхээр болж байгаа. Ингэснээр хууль тогтоох байгууллагад энэ намын тамир улам муудна гэсэн үг.  Завсарлага авах, бүлгийн зүгээс  хуулийн төсөл хэлэлцүүлэгт нэгдсэн санал өргөн барих гэхчлэн урьдын боломжууд  үгүй болно. Энэ эрсдлээ тооцсон уу, яасан  намын дарга С.Эрдэнэ “Л.Болд манай намын гишүүнчлэлээс хасагдаагүй байгаа” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Яригдаж буйгаар Хан-Уул дүүргийн АН-ын хороо Д.Болдын УИХ-ын гишүүнээр  барьцаалан  намаас гарах асуудлыг нь шийдвэрлэхгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл  эхлээд та УИХ-ын гишүүнийнхээ асуудлыг шийдээд дараа нь намын гишүүнчлэлээ шийд гэжээ.

Энэ мэтээр өнөө хэлснээ маргааш үгүйсгэдэг, хэлсэн ярьсанд нь итгэх эргэлзэхийн аль нь тодорхойгүй, тогтворгүй байдал намын нүүрийг “халтартуулж” байна.

АН бол Монголын улс төрийн голлох хоёр намын нэг. Алдаа онооны аль аль бий. Туулсан замнал туршлага, нийгэмд асаасан гэрэл гэгээ, дуу хоолой бас бий, үгүйсгэхгүй.  Сөрөг хүчний дуу хоолой болоод засаглах эрх мэдлийн аль алиныг энэ намаас хүсч  хүлээж явдаг.  

Гэвч АН-ын тухайд өнөөгийн энэ цаг үед  өнгө төрх нь бүдгэрч, акц алхам бүр нь буруу тийшээ хадуурч давхиад байгаа нь гол гонсойлгоод байгаа юм. Нэг нам олонхи болсон улс төрийн ийм орчил нөхцөлд хүчтэй, зөв шударга  сөрөг хүчин байж имиж илэрхийллээ үлэмж  нэмэгдүүлэх үүлэн чөлөөний боломжийг алдаж байгаад нь харамсч байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019