Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Н.Энхболд АНУ-ын Тэнгисийн цэргийн академиар зочилж Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч нартай уулзлаа

4-р сарын 3 - 15 цаг 21 минут

Н.Энхболд АНУ-ын Тэнгисийн цэргийн академиар зочилж Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч нартай уулзлаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орнуудын батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцсоны дараа Вашингтон хотод очиж, АНУ-ад хийсэн албан ёсны айлчлалаа үргэлжлүүллээ.

Айлчлалын эхний өдөр АНУ-ын Төрийн департаментад ажиллаж, Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи, Цэрэг, улс төрийн газрын дарга М.Стринг нартай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтанд Монголын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх  нар байлцлаа.

Уулзалтын үеэр талууд саяхан хоёр талын харилцааны түвшингээ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн хүрээнд хүргэснийг тэмдэглэж, улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалахын харилцаа тогтвортой хөгжиж байгаа онцлон, хамтран хэрэгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний чадавхийг бэхжүүлэхэд АНУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, бидний энэхүү харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна, ялангуяа хоёр талын хамтран зохион байгуулдаг хэдийнэ олон улсад танигдсан “Хааны эрэлд” дадлага, сургууль бол бидний хамтдаа бий болгосон хүүхэд, цаашдаа өсгөн, торниулах нь бидний хамтын үүрэг гэж ойлгож байна, мөн шинээр эмхлэн зохион байгуулсан агаарын цэрэг зэрэг төрлийн цэргийг хөгжүүлэхэд бидэнд дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгав. Харин АНУ-ын талаас олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлж, Монгол Улсын зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотолж, цаашдаа харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Үүний дараа Стратеги, олон улс судлалын хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн судлаач нартай уулзаж, Зүүн хойд Азид Монгол Улсын баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлж, тус бүс нутаг дахь АНУ-ын бодлого, стратегийн талаар харилцан ярилцав.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрийн үдээс хойш Анаполис дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн академиар зочилж, тус академийн захирал дэд адмирал Т.Картертай уулзсаны зэрэгцээ тус академид Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч Г.Тэгш-Ерөөлт, С.Брижит, Б.Буянтогтох нарын сурлага хөдөлмөртэй танилцаж, аав, ээжийнх нь мэндийг уламжилж, амжилт хүсч, сайн сурч, өндөр мэргэжлийн боловсон хүчин болоорой гэлээ.

4200 сонсогчтой Анаполис дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн академид анх удаа Монгол Улсаас хуралцаж байгаа  сонсогч Г.Тэгш-Ерөөлт, С.Брижит, Б.Буянтогтох нар маш өндөр шалгуур, тэсвэр тэвчээрийг давах туулж энэ хүрчээ. Өндөр босготой  Тэнгисийн цэргийн академид тэнцэж чадвал ямар ч төлбөргүй бөгөөд өндөр нэр хүнд ирдэг юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019