Таксины жолооч үйлчлүүлэгчээ хүчиндэхийг завджээ
Сүүлийн үед иргэд таксигаар үйлчлүүлэхдээ дээрэмдүүлж, халдлагад өртлөө гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон. Гуравдугаар сарын 30-ны өдөр таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйг жолооч нь хүчиндэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Тэнгис кино театр орчмоос такси барьсан 19 настай эмэгтэйг таксины жолооч хүч хэрэглэн хүчиндэхийг завджээ. Дээрх үйлдлийг гудамжинд явж байсан иргэн таслан зогсоосон бөгөөд мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид сэжигтэнг саатуулсан байна.
Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг