Шуурхай мэдээ:
179898-179902-180005

1072 ширхэг хувьцаанд 26800 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ

4-р сарын 2 - 17 цаг 34 минут

1072 ширхэг хувьцаанд 26800 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэх үедээ  “Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг тараах ажил нэг алхам урагшиллаа” гэж мэдэгдсэн юм.  Тус компани нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн тухайгаа үүнээс өмнө мэдэгдэж байсан ч нэгж хувьцаанд хэдэн төгрөг олгохоо хараахан мэдэгдээгүй  юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ.

С.Бямбацогт гишүүний таван асуултад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталсан тухай дурдсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уг шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэх юм байна. Үүнээс 10 хувийн татвараа хасч тооцвол иргэдэд 24120 төгрөг олгоно. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэх дунджаар 5000 төгрөг хасагдана гэж үзвэл 19120 төгрөг хүртэх нь ээ.

Гэхдээ энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Засгийн газраас олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна. 

Учир нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийг хэзээ тараахыг эцэслэн шийдэх ёстой.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч талууд буюу төр, иргэн, компанийн зүгээс уг хурлыг одоогоор хараахан зохион байгуулаагүй  байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тодорхой нэг шийдэлд хүрч байж дээрх ногдол ашиг иргэдийн гарт хүрнэ гэсэн үг юм.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 21. 23:50Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав2 сар 21. 23:47Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна2 сар 21. 23:45Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай2 сар 21. 23:39Туул гол дээр үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллав2 сар 21. 23:36НАОМИ ОСАКА АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ЯЛАГЧ БОЛЛОО2 сар 21. 23:337-Р САРЫН СҮҮЛЧ ГЭХЭД АМЕРИК ХҮН БҮР COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ2 сар 21. 23:23Ким Кардашьян нөхөр Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ2 сар 21. 23:21Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна2 сар 21. 23:17Ковид бидний амьдралыг өөрчилсөн 6 жишээ2 сар 21. 23:12Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдэд албан бичиг илгээжээ2 сар 21. 23:09Дараах таван чиглэлийн үйл ажиллагаа нээгдэхгүй2 сар 21. 23:04А.Амбасэлмаа: Халдварт өртсөн нярайн биеийн байдал сайжирч байгаа2 сар 21. 23:02Эрүүл амьдрах есөн чухал зөвлөмж2 сар 21. 22:55БУСДЫГ ХУТГАТАЙГААР ЗАНАЛХИЙЛСЭН ИХРҮҮД БАГААСАА ХӨӨГДЖЭЭ2 сар 21. 22:49НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН БУЮУ Б.ЦЭДЭН-ИШИЙН ТУХАЙ 13 БАРИМТ2 сар 21. 22:46Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж, хэзээ нээх эсэхийг шийднэ2 сар 21. 22:43Баянзүрх дүүргийн иргэдийн өгөх БАЙРШИЛ2 сар 21. 22:41Халдвар тархах магадлалтай идэвхтэй хороодыг танилцууллаа2 сар 21. 22:37"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс нийт 78 тохиолдол илэрчээ2 сар 21. 22:35Д.Сумъяабазар: Дэглэм зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэсэн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно2 сар 21. 22:29Цахим картыг 266 цэгт цэнэглэж байна2 сар 4. 16:07Болзолт уралдаанд шалгарсан 20 СӨХ-г Улаанбаатар хотын ЗАА дэмжиж ажиллана2 сар 4. 16:04Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020, 12 сар 28. 14:14Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020, 12 сар 23. 15:53Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай хурал боллоо2020, 12 сар 18. 16:05Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзав2020, 12 сар 18. 16:03УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа2020, 12 сар 18. 16:02Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020, 3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ2020, 3 сар 2. 10:40
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019