Хаврын чуулганыг баасан гаригт нээнэ
Хаврын чуулганыг энэ сарын 5-нд буюу баасан гаригт нээнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй бөгөөд УИХ-ын даргын зөвлөл өнөө маргаашгүй хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргах юм байна.
Энэ удаагийн чуулганаар нэн түрүүнд хуулийн байгууллагуудын удирдлагуудын томилгоог хэлэлцэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
Тэдний орны хүмүүсийг томилох бөгөөд АТГ-ын удирдлагуудыг чөлөөлж, мөн орны хүмүүсийг нь томилно.
Сэтгэгдэл бичих хэсэг