Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлэг ашиглалтад орлоо

4-р сарын 1 - 16 цаг 04 минут

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлэг ашиглалтад орлоо

Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо.

АШУҮИС-ын эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломж бүрдэж байгаа юм. Мөн MRI, CT, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэх юм. “Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” нь өвчтөнд ойр, өвчтөнд таатай байх тусламж үйлчилгээг үзүүлж, өвчтөнд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулж, эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарахад өвчтөн болон тэдний ар гэрт учрах ачааллыг бууруулах үйлчилгээ аж.

Сургуулийн эмнэлгийн нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод Олон Улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сургалтын эмнэлэг нээгдэж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс сэтгэл өндөр байна. Энд суралцах боломжийг оюутан залууст олгосон, Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүрийг гартаа атгасан иргэд оршин суугчдад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бий болгож өгч байгаа ЖАЙКА олон улсын байгууллага, 1998 оноос хойш манай улстай стратегийн түншлэлээ хэрэгжүүлж бодитой үр дүн гаргаж байгаа Япон Улсын Засгийн газарт баярлалаа. Нийслэл хотод тулгардаг олон асуудал бий. Агаар хөрсний бохирдол, замын түгжрэл,  ажил, амьдралын хэмнэл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн олон асуудал тулгарч байна. Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Энэ эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж, олон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл чадвартай залуус Монгол  Улсын салбарт бүрт очиж ажиллаж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна. Барилга барих нэг асуудал, тоног төхөөрөмж хэрэгсэлтэй байх, ажиллах өөр хэрэг. Тэдгээрийг зүй зохистой хэрэглэх менежментийн удирдлагатай байх чухал асуудал” юм гэж хэллээ.

Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулах юм. Энэ зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлнэ. Мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд хийж эхэлнэ. Яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг 3 дахь шатанд ашиглалтад оруулна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019