УИХ-ын гишүүн Ж.Батзандан зүүн гурван аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч бямба гарагт Хэнтий аймгийн Чингисхаан болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд, ням гарагт Дорнод аймгийн Чойбалсан суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр МАНАН дэглэмийг нураахын төлөөх тэмцлийн хүрээнд хийгдэж буй ажил болон шинээр байгуулж буй намынхаа талаар мэдээлэл өгч, санал солилцож байсан юм.
Ж.Батзанданг орон нутагт ажиллах үед Монгол Улсын ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Д.Жаргалсайхан, “Авлигын эсрэг” хөдөлгөөний тэргүүн Э.Зоригт, сэтгүүлч, яруу найрагч, МУСГЗ Ай.Төмөр-Очир нар хамт байлцаж, үзэл бодлоо хуваалцаж байв.
Уулзалтын үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд Ж.Батзандан нарын таван гишүүний эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж, олон жил төр барьсан хоёр намаас ангид, шинэ улс төрийн хүчин байгуулах гэж буйг нь сайшааж байлаа.
Ж.Батзандан нарын гишүүдийн түрүүчийн долоо хоногт Эрдэнэт, Дарханаас эхлүүлсэн тойрон уулзалт ирэх долоо хоногт говийн аймгуудад үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл бичих хэсэг