Харү башёгийн сонин хачнаас ...
1. Их аварга Хакүхо 42 түрүүлэхдээ 15 удаа 15:0 амжилт үзүүлжээ
2. Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар сэкивакэ Такакэйшод озэки цол олгохоор болжээ
3. Гүрж сүмоч Точиношин 2018 оны тавдугаар сард озеки болсон ч Харү башёд цолоо алдахаар боллоо. Тэрбээр тавдугаар сарын башёд 10 давж байж цолоо буцаан авна.
4. Маэгашира Ичиножо А.Ичинноров анх удаагаа 14 даваатайгаар башёг дуусгажээ.
5. Макүүчи зиндаанд барилдаж буй манай хоёр бөх Чиёошома, Дайшохо нар хоёул дараа тэмцээнд жюүрёод унахаар болсон бол жюүрёо зиндаанд барилдсан 5 бөх бүгд качикоши буюу 50 % хийжээ.
6. Жюүрёод анх удаагаа барилдсан Ж14 Кирибаяма Б.Лхагвасүрэн Харү башёд 9 даваа авч чансаа өгсөхөөр болжээ.
7 Макүшита зиндааны 7-д эрэмбэлэгдсэн Хошорюү С.Бямбасүрэн 4 даваатайгаар башёг дуусгасан ба Нацү башёд зиндааныхаа дээгүүр эрэмбэлэгдэх нь тодорхой.
8. Санданмэ зиндааны барууны 21-т эрэмбэтэй Буур аваргын зээ хүү Ёошояма Б.Анхбаяр 4:3 амжилттай башёг дуусгалаа. Тэрбээр Нацү башёд макүүшита зиндаанд дэвшин барилдана.
9. Жонидан зиндааны барууны15 дахь бөх Рога А.Амарсанаа 7:0 амжилт үзүүлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй нэмэлт барилдаан хийн түрүүлсэн билээ. Тэрбээр хоёр башё дараалан түрүүлж, 14 даваатай барилдаанаа үргэлжлүүлж байна.
10. Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ жонидан зиндаанд 7 дахь даваагаа авлаа. Тэрбээр нэг жил орчим барилдаагүй бөгөөд жонидан зиндааны 48-д эрэмбэлэгдсэн барилдаж энэхүү амжилтаа үзүүлжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг