Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Г.Баттулга: Хамт хэвтэж байсан эмэгтэй нь ургийн бичлэг хийлгэх гээд явсан хойгуур цонхоо онгойлгоод үсэрсэн байна

3-р сарын 27 - 15 цаг 17 минут

Г.Баттулга: Хамт хэвтэж байсан эмэгтэй нь ургийн бичлэг хийлгэх гээд явсан хойгуур цонхоо онгойлгоод үсэрсэн байна

ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 17 настай жирэмсэн эмэгтэй 6 давхрын цонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Тодруулбал, өчигдөр 22.50 цагийн үед ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас жирэмсэн эмэгтэй үсрэх гэж байсныг тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа Н.Наянбаатар гарч, машиндаа байсан дээлээрээ тосч амь насыг нь аварсан юм. 

ЭХЭМҮТ-ийнхөн яаралтай тусламж үзүүлж, төрүүлэх арга хэмжээ авахад хүүхэд нь эндсэн байсан аж. Харин өөрөө гэмтэл авсан байсан учраас ГССҮТ-д хүргэжээ. Гэвч гэмтлээ даалгүй өнөөдөр 05.00 цагт нас баржээ. 

Болсон явдлын талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулгаас тодрууллаа. 

-Танай эмнэлэгт хэвтэж байсан жирэмсэн эмэгтэй цонхоор унасан харамсалтай хэрэг гарчээ. Болсон явдлын талаар тодруулахгүй юу? 

-Урд шөнө 17 настай А гэх жирэмсэн эмэгтэй манай эмнэлэгт ирж хэвтсэн. Түүний төрөх өвдөлт өчигдөр 16.55 цагаас эхэлсэн. Тухайн жирэмсэн эмэгтэй 39 долоо хоногтой ураг орчмын шингэн эрт гарсан гэсэн оноштойгоор төрөхийн өмнөх тасагт хэвтсэн эмчлүүлж хянагдаж байсан. Гэвч жирэмсэн эмэгтэй цонхоор үсэрсэн ийм золгүй явдал болоод байна. 

Тухайн үед доор нь цагдаа таарч, тосч аван унах хүчийг нь буулгаж, харьцангүй бага гэмтэл авсан байна лээ. Яаралтай тусламж үзүүлэн хүүхдийг төрүүлэхэд 3 кг 50 см амьгүй хүүхэд төрсөн. Харин эмэгтэйг ГССҮТ-ийн эмчийг дуудаж үзүүлсэн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн байсан. Гэсэн хэдий ч зургаан давхраас унасан дээрээс нь доргилт авсан учраас хүнд гэмтэж ГССҮТ-рүү хүргэгдсэн.

-Тухайн үед өрөөнд ямар нэг хүн байгаагүй юм уу?

-Нас барсан эмэгтэй жирэмсний хяналтанд бүрэн орж байсан. Онц анхаарал татах зүйл байгаагүй дүр зураг харагдаж байна. Тухайн нас барсан эмэгтэй төрөгч эхтэй нэг өрөөнд  хамт байсан. Хамт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй ургийн бичлэг хийлгэх гээд өөр өрөө рүү явсан хойгуур өөрөө цонхоо онгойлгоод үсэрсэн харамсалтай явдал болсон. 17 настай А-ын ар гэрийнхэн нь гэр лүүгээ явсан хойгуур ийм золгүй явдал болсон юм гэсэн тайлбар мэдээлэл өгөөд байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019