“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим нэг томилгоо хийлээ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
Эргэн сануулахад өмнөх долоо хоногт Засгийн газар хуралдаж Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгохоор шийдэрлэсэн билээ. Энэ хүрээнд тус үйлдвэрийн захирлыг ТУЗ бус, Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд томилдог болж байгаа юм.
Сэтгэгдэл бичих хэсэг