Шуурхай мэдээ:
179898-179902-180005

“Эрдэнэт” ХХК улсын үйлдвэрийн статустай болсноор юу өөрчлөгдөх вэ

3-р сарын 22 - 17 цаг 21 минут

“Эрдэнэт” ХХК улсын үйлдвэрийн статустай болсноор юу өөрчлөгдөх вэ

Энэ  хаврын халуун сэдэв болж байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Засгийн газар өчигдөр  шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэлээ. Ийнхүү монголчуудын саалийн үнээ хэмээн өхөөрддөг “Эрдэнэт” ХХК  улсын үйлдвэрийн статустайгаар цаашид үйл ажиллагаагаа  үргэлжлүүлэх болж байна.  

Харин аж ахуйн нэгжийн статусыг ингэж өөрчилснөөр  ямар өөрчлөлт гарч үр дүн нь вэ гэдгийг одоогоор хэлэхэд арай эрт байна.  Нэмэгдэхүний байрыг солисноор нийлбэрийн чанар өөчлөгдөхгүй  гэдэг шиг хэлбэрийн  төдий өөрчлөлт үү, аль эсвэл агуулгын шинэчлэлт  болсон уу гэдгийг цаг хугацаа харуулна.  

Ямартай ч эхний удаад энэ өөрчлөлтийг тойрсон томилгооноос эхлээд нэлээд бужигнаж таарна. Одоо Эрдэнэтийн захирлыг  ТУЗ нь биш,  Ерөнхий сайд томилдог болно.  Эрдэнэтийн томилгоо аль ч цаг үед хамгийн  амттай бялуу байсаар ирсэн  бөгөөд  амьд явахад алтан аяганаас рашаан хүртэхээс илүү хувь тохиол байв.

Эрдэнэтийн өнөөгийн захирал Х.Бадамсүрэнг өөрчилнө гэсэн яриа хэд хоногийн өмнөөс чих дэлсэх болсон. Бүр дараагийн хүний нэр ус нь хүртэл явж байгаа. Харин дашрамд дурдахад Монросцеветметийн захирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилж байх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Удирдлагын  тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу, үгүй юү гэдгийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу шийдэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх” гэв.

Эрдэнэт үйлдвэрийн  статусыг ингэж өөрчлөх нь  УИХ-ын 23 дугаар тогтоолыг  хэрэгжүүлэх явцын нэг хэсэг.  Парламент 2017 оны 23 дугаар тогтоолоороо “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллах”-ыг   УИХ-ын  Хууль зүйн байнгын  хороо болон Засгийн газарт даалгасан байдаг.  Тэгэхээр УИХ-ын тогтоол бараг хоёр жилийн дараа  хэрэгжих  эхэлж байгаа нь энэ.

Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулснаар юу өөрчлөгдөх вэ

Эрдэнэт ХХК-ийг улсын  өмчит үйлдвэрийн газар болгож өөрчилснөөр  энэ үйлдвэр 100 хувь төрийн өмчит  болж байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл төр ганцхан өмчлөгч нь.   Юуны өмнө компанийн удирдлагын томилгоог  Төлөөлөн Удирдах зөвлөлийн эрх мэдлээс  гаргаж авч байна. 

Монгол улсын Компанийн тухай хуулийн 3.5-д  ХХК-ийг  “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг.  Харин одоо энэ хувьцааны хуваагдал нь үгүй болж байна.

Тэгвэл Төрийн  өмчит үйлдвэрийн газар гэдэг статусыг тодотговол  Төрийн болон орон  нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд:

-“Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ” хэмээн тодтгосон нь бий.  Өөрөөр хэлбэл Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нь  дан ганц төрийн өмчид үндэслэсэн байх ёстой болж байна.  

“Эрдэнэс Монгол” ба “Эрдэнэт” УӨҮГ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан улсын төсвөөр хайгуул хийгдсэн 400 орчим ордыг эргүүлэн төрийн мэдэлд авах тухай ам нээгээд буй. Эрдэнэтийг улсын үйлдвэрийн газар болгож байгаа нь үүний эхлэл үү гэж харах өнцөг бас байгаа юм.

Монголын стратегийн ордуудыг нэгтгэсэн “Эрдээс Монгол” ХХК-ийг 2007 онд байгуулсан. Энэ компанийн үндсэн үүргийн нэг бол  стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлж,  газрын баялгийн өгөөж шимийг иргэдэд хүртээх явдал юм. 

Одоо тус компанийн мэдэлд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэс Монгол алт” зэрэг компаниуд  бий. Харин одоо Эрдэнэт улсын үйлдвэрийн газрыг мөн “Эрдэнэс Монгол”-д наах уу гэсэн асуулт  бас гарч байна.  Учир нь  өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарсан  бөгөөд  олон нийтийн дунд ч ийм хүсэмжлэл байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020, 12 сар 28. 14:14Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020, 12 сар 23. 15:53Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай хурал боллоо2020, 12 сар 18. 16:05Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзав2020, 12 сар 18. 16:03УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа2020, 12 сар 18. 16:02Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020, 3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ2020, 3 сар 2. 10:40Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна2020, 2 сар 20. 15:36Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа2020, 2 сар 20. 14:19Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой2020, 2 сар 20. 12:04С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2020, 2 сар 19. 15:00Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ2020, 2 сар 19. 14:56Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 6398 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн2020, 2 сар 19. 14:54Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ2020, 2 сар 19. 14:52Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2020, 2 сар 14. 16:58Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2020, 2 сар 14. 16:38Фото мэдээ: Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц шийдлийг танилцуулав2020, 2 сар 14. 16:36Фото мэдээ: Хотын дарга "Ид шидийн орон-2” -нд зочлов2020, 2 сар 14. 16:31Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа2020, 2 сар 14. 16:10Уриалга: Амны хаалтаа зүүцгээе2020, 2 сар 14. 16:08Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2020, 2 сар 14. 16:06УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ2020, 2 сар 14. 16:04Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан2020, 2 сар 14. 16:01Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо2020, 2 сар 14. 15:59Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно2020, 2 сар 14. 15:57Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа2020, 2 сар 14. 15:54Өнгөрсөн долоо хоногийн тойм2020, 2 сар 14. 15:52Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтжээ2020, 2 сар 14. 15:49Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана2020, 2 сар 14. 15:45Цахилгаан шатан дахь В.Путины зургийг хараад иргэд хэрхэн хүлээж авсан бэ?2020, 2 сар 14. 15:42
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019