Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Нийслэл болон 9 дүүргийн намын хороод хийсэн ажлаа тайлагналаа

3-р сарын 21 - 16 цаг 28 минут

Нийслэл болон 9 дүүргийн намын хороод хийсэн ажлаа тайлагналаа

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэл, дүүргүүдийн иргэдийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулж, тэдний дүүрэг тус бүртээ хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонслоо.

Нийслэлийн МАН-ын хороо 2018 оноос удирдлагын шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр  ажиллаж эхэлсэн. Д.Сумъяабазараар ахлуулсан Нийслэлийн МАН-ын хороо 2018 оны ажлын тайлан нэгтгэн гаргаж, үүндээ тохирох үнэлэлт дүгнэлт хийж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхэлсэн гэв. Ингэхдээ дүүргүүдийн намын хороодоос ирүүлсэн 2019 оны төлөвлөгөөнд тусгах саналуудыг харгалзан агуулга зорилгын хувьд нэгтгэн 9-н үндсэн чиглэл, 107-н зүйлд багтаан төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.

Дүүргүүдийн тухайд намын мөрийн хөтөлбөртэй уялдуулан дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлууд тулгамдсан асуудлуудын талаар намын хороодын дарга нар нь тус бүр товч тайлан илтгэлээ танилцууллаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн МАН-ын хорооноос “ЭКО ДҮҮРЭГ” болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаа. Ногоон хөгжлийн үзэл баримтлалтай “ЭКО ДҮҮРЭГ” болгон хөгжүүлэхэд чиглэсэн 20 арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэргүүлэх чиглэлд хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орчны бохирдлыг бууруулах, хот тохижилт ногоон байгууламжийг сайжруулах талд олон ажил хийж хэрэгжүүлжээ.

Тухайлбал “Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн” буюу 120-ын гүүрэн байгууламжийн баруун талд 1600 м2 талбайг цэцэрлэгжүүлж усалгааны систем байгуулан 41 зүйлийн 204 ширхэг амьтны барималыг шинээр хийж, орчныг камержуулсан, ангилагдсан дахин боловсруулах хог хаягдал тээвэрлэх 13 цэг бий болгосон. Мөн инженерийн шугам сүлжээний хангамжийг сайжруулах чиглэлээр 2018 онд 699 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол 2019 онд 380 ширхэг гэрэлтүүлгийг хийх бөгөөд ингэсэнээр тус дүүргийн гэрэлтүүлгийн асалт 98  хувьд хүрэх гэнэ. Камержуулалтын тухайд Хан-Ул дүүрэгт өнгөрсөн хугацаанд 1147 ширхэг камерыг нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан бол энэ онд 295 ширхэг камерыг суурилуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Ниийгмийн болон дэд бүтцийн хөгжлийг өрх бүрт хүргэх зорилтын хүрээнд Ерөнхий боловсролын 3 сургууль, 3 сургуулийн өргөтгөл, 6 цэцэрлэг шинээр барьж, өргөтгөжээ. Мөн арьс ширний 80 айлын дахин төлөвлөлт, 11-р хороо орчмын хотхонуудыг цэвэр бохир ус, дулааны төвлөрсөн шугамд холбох, Сонгины модон гүүрийг төмөр бетон болгон шинэчлэх,  гэх мэт ажлуудыг энэ онд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

Харин Хан-Уул дүүрэгт нэн тулгамдаж буй хэд хэдэн асуудал бийг мөн энэ үеэр танилцуулсан. Тодруулбал 2,3 дугаар хорооны суурьшлын бүсэд арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй  31 аж ахуй нэгж байгууллага бий. Эдгээр үйлдвэрийн орчмын хөрсний бохирдол мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтээр  хөрсний бохирдлын хэмжээ 3 дахин хортой түвшинд байна гэж үзжээ. Энэ асуудлыг онцгойлон анхаарч арга хэмжээ авах шаардлага байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга, Намын хорооны дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа.

Энэхүү уулзалтаар нийт 9 дүүргийн намын хороодын дарга нар дүүрэг тус бүртээ хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд болоод тулгамдаж буй асуудлуудын талаарх товчхон тайлан танилцуулсны дараа МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон сайн ажилласан дүүргүүдээр Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багахангай, Багануур зэрэг дүүргүүдийг нэрлэж сайшаалаа.

Цаашид нийслэл болоод дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын болоод иргэд олон нийт рүү чиглэсэн олон ажлуудыг хариуцлагатай, бүтээмж өндөртэй хийж хэрэгжүүлж дуусгах хэд хэдэн үүрэг даалгаварууд өгөв.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна2 сар 20. 15:36Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа2 сар 20. 14:19Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой2 сар 20. 12:04С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 19. 15:00Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ2 сар 19. 14:56Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 6398 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн2 сар 19. 14:54Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ2 сар 19. 14:52Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 сар 14. 16:58Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 14. 16:38Фото мэдээ: Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц шийдлийг танилцуулав2 сар 14. 16:36Фото мэдээ: Хотын дарга "Ид шидийн орон-2” -нд зочлов2 сар 14. 16:31Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа2 сар 14. 16:10Уриалга: Амны хаалтаа зүүцгээе2 сар 14. 16:08Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2 сар 14. 16:06УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ2 сар 14. 16:04Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан2 сар 14. 16:01Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо2 сар 14. 15:59Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно2 сар 14. 15:57Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа2 сар 14. 15:54Өнгөрсөн долоо хоногийн тойм2 сар 14. 15:52Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтжээ2 сар 14. 15:49Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана2 сар 14. 15:45Цахилгаан шатан дахь В.Путины зургийг хараад иргэд хэрхэн хүлээж авсан бэ?2 сар 14. 15:42Сэтгүүлч Б.Дашзэвэг суллагджээ2 сар 14. 15:17Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно2 сар 14. 15:14Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн2 сар 14. 15:11ОХУ коронавирусын халдвартай байж болзошгүй гадаадын иргэдийг албадан гаргана2 сар 14. 15:082020 оны сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоо2 сар 14. 15:04Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулж эхэллээ2 сар 14. 15:01БНСУ-ын ГХЯ-наас Монгол дахь ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэжээ2019, 5 сар 30. 17:19
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019