Шуурхай мэдээ:
179898-179902-180005

ТБХ: Татварын ерөнхий хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

3-р сарын 21 - 16 цаг 20 минут

ТБХ: Татварын ерөнхий хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гишүүдийн олонх Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн тул  Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2019.03.21) хуралдаан 10 цаг 48 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хуралдааны эхэнд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. 

Иймд хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэмж санал хураалт явуулсан. Тухайлбал, хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.4, 70.8 дахь хэсгийг хасч, мөн зүйлд дор дурдсан агуулгатай “70.2. Татвар төлөгч өөрийн ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас татварын өр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхөн ногдуулалтын актын өр, эсхүл нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлын дагуу төлөхөөр Маргаан таслах зөвлөлөөр болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн татварын өрийг татварын алба битүүмжилсэн хөрөнгө, энэ хуулийн 52.6, 52.7, 52.8-д заасан барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүлд мөн хуульд заасан журмын дагуу шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлнэ” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. 

    Мөн хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг “Татварын алба энэ хуулийн 70.2-д заасан хөрөнгийн дуудлага худалдааны үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тогтооно” гэж, “2019.03.19-ний  өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хураасан 54 дүгээр саналын томьёоллын “70.3” гэсэн дугаарыг “70.1” гэж, төслийн 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсгийг “Тухайн татвар төлөгч болон татварын улсын байцаагч, татварын албаны ажилтан мөнгөн хэлбэрт шилжүүлэх хөрөнгийг шууд болон шууд бус байдлаар худалдах эрхгүй” гэж 70.4 болгон өөрчлөх, “2019.03.19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн 15 дугаар саналын 15.1 дэх хэсгийн “онцгой бүрэн” гэснийг хасах” саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

    Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүргүүлсэн саналыг гишүүдэд тараасан тул Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн товч танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж, жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан хүлээн зөвшөөрөх боломжгүй зарим зүйл, заалтуудыг засахгүйгээр баталсан тохиолдолд Монгол Улсын татварын эрх ашгийг дордуулах, татварын орлогыг бууруулах сөрөг үр дагавар шууд үүсэхээр байгаа тул хуулийн төсөлд дор дурдсан засвар, өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна” гэснийг дурдав. 

    Мөн Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч гадаадын хөрөнгө оруулалттай компани, тэдгээрийн хөрөнгө оруулагч үндэстэн дамнасан корпорациудын төлөх, тайлагнах, суутгуулах татварыг онц их хэмжээгээр бууруулж, Монгол Улсын олон улсын татвар ногдуулалтыг ноцтойгоор дордуулах үр дагавартай заалтуудын хүрээнд 12 багц санал хүргүүлжээ. Түүнчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, ашигт малтмал олборлох ашиглах хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн томоохон компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, тэдгээрт жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээс илүү татварын илт давуутай байдал бий болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан заалтуудын хүрээнд гурван багц санал, жижиг дунд бизнесийг татвараар дэмжих нэрээр хийгдэж байгаа хуулийн шинэчлэл нь бодит байдал дээр жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх захиргааны болон татварын дарамт ачааллыг нэмэгдүүлсэн заалтуудын хүрээнд таван багц санал ирүүлсэн гэж Байнгын хорооны дарга танилцуулгад дурдсан.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсгээс багцлан санал хураав. Тухайлбал, хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.5.6 дахь заалт, төслийн 20 дугаар зүйлийн 20.3, 25.3 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Хуралдааны төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. 

Иймд дээрх татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны нэмэлт санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:48Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал "Корона" вирусаас улбаалан түр хугацаанд 25%-иар буурчээ3 сар 2. 10:40Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна2 сар 20. 15:36Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа2 сар 20. 14:19Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой2 сар 20. 12:04С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 19. 15:00Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ2 сар 19. 14:56Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 6398 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн2 сар 19. 14:54Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ2 сар 19. 14:52Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 сар 14. 16:58Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна2 сар 14. 16:38Фото мэдээ: Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц шийдлийг танилцуулав2 сар 14. 16:36Фото мэдээ: Хотын дарга "Ид шидийн орон-2” -нд зочлов2 сар 14. 16:31Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа2 сар 14. 16:10Уриалга: Амны хаалтаа зүүцгээе2 сар 14. 16:08Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2 сар 14. 16:06УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ2 сар 14. 16:04Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан2 сар 14. 16:01Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо2 сар 14. 15:59Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно2 сар 14. 15:57Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа2 сар 14. 15:54Өнгөрсөн долоо хоногийн тойм2 сар 14. 15:52Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтжээ2 сар 14. 15:49Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана2 сар 14. 15:45Цахилгаан шатан дахь В.Путины зургийг хараад иргэд хэрхэн хүлээж авсан бэ?2 сар 14. 15:42Сэтгүүлч Б.Дашзэвэг суллагджээ2 сар 14. 15:17Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно2 сар 14. 15:14Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн2 сар 14. 15:11ОХУ коронавирусын халдвартай байж болзошгүй гадаадын иргэдийг албадан гаргана2 сар 14. 15:082020 оны сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоо2 сар 14. 15:04
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019