Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ

3-р сарын 19 - 16 цаг 44 минут

Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ

Төрийн албаны машиныг тэмээнээс том тэмдэгтэй болгох асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан удаа бий. Төрийн албанд хэрэглэх ёстой машин дарга нарын эхнэр хүүхдийн унаа болж дэлгүүр хэсэх, сургуульд хүргэж өгөх авах зэргээр хонины морь шиг болсон учраас л ийм санал санаачлага гарч байсан хэрэг. Төрийн албаны унаа бол татвар төлөгчдийн мөнгө байтал зүсээ хувиргаад байгаа нь тэр.  Хэдэн дарга нарын эхнэр хүүхдэд үйлчлэх, зуслан зугаалга, нар салхинд гарах унаа машиных нь хэрэгцээг төрийн  унаа, төсвийн мөнгөөр зохицуулах гэж татвар төлөгчид хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрлөх хэрэгтэй юу.  Энэ асуудлын цаана тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ёс зүйн сэдэв хөндөгдөж байгаа юм.

Түүнчлэн төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой болсон.

Саяхан Японы нэгэн сайд  албаныхаа машинаар зусландаа очсоны төлөө  уучлалт гуйж, арайтай л албан тушаалаасаа огцорсонгүй.  

2016 оны наймдугаар сард Токио хотын дарга Масүзоэ төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслан руугаа явдаг байсан нь хугацаанаасаа өмнө огцрох шалтгааны нэг болж байв.  Бусдын жишиг ийм байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор  байхын гахайлтай жишээ гэвэл энэ байх.  Монголчууд ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж.

Даврагчдад даруулга хэрэгтэй. Үүнийг зохицуулахаар өнгөрсөн оны есдүгээр сард болсон “Төрийн албыг шинэчлэх шаардлага” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар  “Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно” хэмээн сануулж, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байсан удаатай.   Уг нь энэ бол алга ташин хүлээж авах аргагүй л цагаа олсон шийдвэр байсан юмсан. Харин сайдын тэр үг хэрхэн хэрэгжиж байгаа бол гэдгийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эргэж нэг харж, эргэцүүлж нэг дүгнээсэй гэсэндээ сануулж буй нь энэ.

ЗГХЭГ-ын даргын энэ мэдэгдлийн дараахан төрийн албаны машинд "Албан хэрэгцээнд" гэсэн тэмдэглэгээ нааж эхэлсэн бөгөөд харамсалтай нь харин ийм тэмдэглээтэй машин ховорхон харагдаад байгаа юм.  Ийм тэмдэглээ нааж эхэлсэн нь  төрийн албаны  автомашиныг  тэмээнээс том тэмдэгтэй болгож буй нэг хэлбэр л дээ, уг нь.

Түүнчлэн  төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой  болсон. Ухаандаа “албан хэрэгцээнд” гэсэн тэмдэглээтэй машинаар  супермаркетаас  хоол хүнс цуглуулаад эсвэл гоо сайхны салон, сургуулийн үүдэнд зогсож байвал тэр албан хаагчийн ар талыг бөөцийлөөд явж байна гэсэн үг. Тэгвэл дээрхи утсанд залгаж мэдээлэх ёстой болж байна.  Төлсөн татвараа нийгмийн сайн сайхны төлөө зориулах, түүнчлэн шударга ёсны төлөө иргэд энэ мэтийг мэдээлж байх нь матаас бус харин зарчим мөнөөс мөн билээ.

Журам дүрмээрээ бол хэрэв тухайн машины жолооч албаны бус хэрэгцээнд ашигласан бол авто баазаар нь дамжуулж хариуцлага тооцох, харин албан тушаалтан албаны бус зориулалтаар ашигласан бол харьяа байгууллагад нь мэдэгдэж, хариуцлага тооцох ёстой аж.  Харин харваас энэ зохицуулалт нэг л учир дутагдалтай санагдаад байгаа юм.  Албаны машинаа амины ажилд  унасан гээд албан  байгууллага, албатууд нь даргадаа хариуцлага тооцно гэвэл  үүн шиг худал юм байхгүй.  

Ядаж байхад манай дарга нарын албандаа машин унах амбиц сонирхол дийлдэшгүй.  Бээжин хотын  100 мянгаас хол давсан оюутантай төрийн өмчийн сургуулийн захирал ажилдаа унадаг дугуйгаар ирж очдог гэдгийг тэнд сурч байгаа монгол оюутнууд тодотгосон.  Харин 30-40 мянган оюутантай  манай  төрийн өмчийн сургуулийн захирал жийп л данхалзуулна.

Ерөөс дарга нар нь албаны машин унаснаар улс хөгждөггүй гэдгийг мэдрэхээрээ нэг болж байна, бид. Гэсэн хэрнээ албаны машины тоо буурах биш өссөөр байгааг ганц нэг тоо баримтаар дурдая.  

Тухайлбал, 2012 оны үед төрийн өмчид 12 мянга гаруй автомашин бүртгэлтэй байсан бол 2016 он гэхэд бараг хоёр дахин буюу 22 мянга болж нэмэгдэж байжээ.  Түүнээс хойш 2 жил өнгөрч байна, энэ тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. 2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж 13.7 тэрбум төгрөгөөр Land 200 маркийн машин 119-ийг, 2.9 тэрбум төгрөгөөр Nissan Patrol маркийн жийп 40-ийг, 2.3 тэрбум төгрөгөөр Lexus 570 маркийн 13 ширхэгийг шинээр худалдан авсан баримт байна.

Өөрөөр хэлбэл, ердөө гуравхан жилд 19 тэрбум орчим төгрөгөөр дарга нарыг тансаглуулсан тоо баримт байна. Үүнд дээр шатахуун, тос, сэлбэг, жолоочийн цалин гээд зардал нэмэгдэнэ гээд тооцоорой.  Төрийн мөнгө  ёолдоггүй гэж л энэ байх.

Албаны автомашин тойрсон төрийн мөнгө ийн урссаар байна.  Энэ их зардлыг  танаж хасах, оновчтой  зарцуулах олон боломж байгаа нь маргаангүй.  Тэдгээрийн нэг нь албаны унааны амины “зориулалтыг “ халж,  эхнэр хүүхдүүдийнхээ “хонины хээр”  болгодог ёс зүйн гажуудлаасаа салах явдал  юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019