Шуурхай мэдээ:
179898-179902-180005

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

3-р сарын 19 - 16 цаг 34 минут

С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгалтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд АЯЛАЛ ЖУУЛЧЛЛАЛЫГ харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч ажиллахаар болсон билээ.  

Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн байна. Швейцар улс авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Монголтой адил онцгой анхаардаг бөгөөд мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг орон. Швейцарын талаас Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол улсад айлчлуулах санал тавьжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан багтаж явсан бөгөөд тэрээр тус улсад айлчлах үеэрээ Швейцарын хууль хяналтын байгууллагууд болон Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан 5 данс, их хэмжээний ам.долларын гүйлгээтэй хуулгуудыг манай талд хүлээлгэн өгсөн явдал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тодруулбал Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам долларын 3, еврогийн 2 нийт 5 дансны 2008-2013 оны 12 сар дуустлах гүйлгээнүүдийг ил болгосон хуулгыг албан ёсоор хүлээлгэн өгч, хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.

УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан албаны хүмүүсээс авчирсан С.Баярцогтын данснуудын гүйлгээний хуулгыг Гадаад Харилцааны Яамаар дамжуулж АТГ-т яаралтай хүлээлгэн өгчээ.

Түүний дансан дахь их хэмжээний мөнгөний эх үүсвэрүүд нь зөвхөн Оюутолгой биш, өөр олон луйврын харилцааг эзэдтэй нь эдгээр данснуудын гүйлгээ агуулж байж болох учир хууль хяналтын байгууллагууд шударгаар шалгаж, их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг нь тогтоох үлдлээ...

Хамгийн гол нь 2009 оны 10-р сарын 27-ны энэ өдөр С.Баярцогтын оффшор бүс дахь "Credit Suisse AG" банкны дансанд нь их хэмжээний мөнгө орсон гэх бөгөөд энэ цаг хугацаа нь  Оюу Толгойн гэрээг үзэглэсэн хугацаатай давхцдаг нь анхаарал татдаг. Тиймээс л түүнийг Оюу Толгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж харддаг юм. Хууль шүүхийнхэн одоо уг баримтан дээр тулгуурлан хэрхэн шуурхай, шударга ажиллахыг олон түмэн харж байгаа нь гарцаагүй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019