Шуурхай мэдээ:


Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

3-р сарын 14 - 15 цаг 32 минут

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2019.03.14) Дэлхийн банк группын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

     Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг сайжирч, оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ эерэг үзүүлэлт цаашид нэг жилдээ хадгалагдах байх хэмээн дүгнэж байлаа. Мөн тэрбээр, төсвийн орлого давж байгаа ч төсвийн тэнцэл, валютын ханш, ханшийн гадаад урсгалыг багасгахад Засгийн газар бодлогын  томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад Дэлхийн банкнаас үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн II, III шатны санхүүжилтийг  гэрээний дагуу авах шаардлагатай байна гэв.

    Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг гурван үе шаттайгаар авахаар тогтсон билээ.

    Ноён Дийпак Мишра нь энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаанд Төсвийн байнгын хорооны даргатай уулзах болсондоо талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хөгжлийн бодлогын зээлийн EMSO2 хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гүйцэтгэлийн явц мөн дараагийн алхмуудын явцын талаар мэдээллээ. Мөн тэрбээр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улс бодлогын 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсаны тав нь бүрэн хэрэгжиж, дөрөв нь эхний улиралд биелэх боломжтой байгаа учир  хоёр дахь шатны зээлийн бэлтгэл ажил хангагдаад байгааг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчилна6 цаг 12 минутын өмнөШууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна6 цаг 13 минутын өмнөМонгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ5 сар 16. 17:49Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав5 сар 16. 17:4410 сая ам.долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдыг албан ёсоор тайлбар хийхийг хүсэв5 сар 16. 17:32С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа5 сар 16. 17:27Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа5 сар 15. 17:33У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ5 сар 15. 17:30АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж байна5 сар 10. 18:35Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв5 сар 10. 18:32ТОП татвар төлөгчдөд талархал илэрхийллээ5 сар 9. 17:34Чуулган: Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ5 сар 9. 17:27Чуулган: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо5 сар 9. 17:20УИХ-ын Тамгын газрын даргын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо5 сар 9. 17:17Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй5 сар 9. 17:12Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо5 сар 9. 17:09Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна5 сар 7. 16:05МАХН: Нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна5 сар 7. 16:00Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ5 сар 7. 15:57УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна5 сар 7. 15:53УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх5 сар 7. 15:48Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ5 сар 7. 15:45Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон5 сар 3. 16:42Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна5 сар 3. 16:35"Филадельфи 76" талбайдаа "Торонто Рэпторс" -ийг буулган авлаа5 сар 3. 16:33Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...5 сар 3. 16:30Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)5 сар 3. 16:22Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна5 сар 2. 17:17Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ5 сар 2. 17:09"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"5 сар 2. 17:01
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019