Шуурхай мэдээ:


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"

3-р сарын 13 - 16 цаг 21 минут

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"

"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2018 оны цэвэр ашиг 720 тэрбум  төгрөгөөр илэрхийлэгдэж, тус компанийн 15 хувийг эзэмшдэг иргэд буюу хувьцаа эзэмшигчид ирэх дөрөвдүгээр сард ногдол ашгаа авах боломжтой болоод байгаа юм. Одоогоор хэн, хэзээ, хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ гэсэн асуулт олон нийтийн дунд асуултын тэмдэгтэй хэвээр байгаа юм.

Энэ талаар бид “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-Хувьцааны ногдол ашиг хэзээ олгож эхлэх вэ?

-Хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ногдол ашигтай холбоотой шийдвэр гарсан. Өгөх нь тодорхой болсон. Гэхдээ яг хэзээ, ямар байдлаар хэдэн төгрөг тараах вэ гэдэг нь албан ёсоор зарлагдаагүй байна. Хүмүүс ногдол ашиг гэж нэг их мөнгө өгөх гэж байгаа юм шиг л ярьцгаагаад байна. Үгүй шүү дээ. Ногдол ашиг гэж хүн болгонд амьдралыг нь сайжруулах хэмжээний мөнгө олгож чадахгүй. Зарим эрх ашгийг хамгаалах холбоод нь сая төгрөг өгөх боломжтой тэрийг өг гээд байгаа. Хэрэв сая төгрөг өгөх юм бол 2.5 их наяд төгрөг тараах гээд байгаа. Тийм их Монгол Улсын төсөвт байхгүй. 

-Хувьцаагаа зарах эрхээ нээлгэх хүсэлтэй иргэд олон байх шиг байна?

-Хувьцаагаа зармаар байна. Зарах эрхийг маань нээгээд өгөөч, тэгвэл бид нар сая төгрөгөө авмаар байна гэсэн хүсэлт манайд их ханддаг.  Энэ нь манайхан санхүүгийн талаар ямар ч ойлголт

Сүү ХК-ын хувьцаа анх 2008 онд 1000 төгрөг байсан бол 2018 онд 10 жилийн дараа 220 мянган төгрөг болсон. Хэрэв тухайн үед та хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй байгаад Сүү ХК-иас 1 сая төгрөгийн хувьцаа худалдаад авчихсан түүнийг өнөөдрийг хүртэл хадгалж байсан бол өнөөдөр 227 сая төгрөгтэй болох байлаа.

мэдлэггүй байгаагийн тод жишээ юм. Хэрэв хувьцаа нээлттэй болоод хүн болгон хувьцаагаа зараад эхэлвэл хувьцааны үнэ цэнэ унана. Нөгөө сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа маань 100 мянган төгрөгийн үнэд хүрэхээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эхлээд иргэд маань хувьцааныхаа үнэ цэнийг ойлгож, мэддэг болох хэрэгтэй эсвэл хувьцааны үнийг унагахгүйн тулд эхлээд Эрдэнэс-Тавантолгойн эрсдлийн сан гэж байгуулах ёстой. Хүмүүс хувьцаагаа зараад эхлэнгүүт нь компани өөрөө худалдаж авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. 

Ер нь бол энэ хувьцаа зардаг биш хадгалдаг хувьцаа. Үр хүүхдүүддээ өр биш өв болгон өвлүүлдэг хувьцаа гэдгийг хүн болгон ойлгодог байх нь чухал. Бидэнд өмнөх туршлагууд байгаа 1992 онд  ээж, аав, эмээ, өвөө нар маань бид нарын өмнөөс шийдвэр гаргаж явж байгаад цэнхэр, ягаан тасалбарыг маань хэн нэгэнд залилуулаад, үр ашиггүй компанид хөрөнгө оруулаад дуусчихсан. Одоо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаан дээр яг тэрэн шигээ хандах гээд байна.  

-Цахим орчинд 1072 хувьцааг авна, зарна гэсэн зар маш их байна. Зарж, арилжих боломжгүй хувьцааг авна гээд зар тавиад байдаг нь ямар учиртай юм бол?

-Фэйсбүүкэд 1072 хувьцаатай холбоотой 40 гаруй групп, фэйжүүд байдаг юм байна лээ. Гол зорилго нь улс төрийн пиар хийх, пэйжийнхээ хандалтыг өсгөх. Үүнтэй холбоотойгоор бид нэлээд хэдэн хүнийг Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн байгаа. Хэрэв иргэд хувьцааны талаар бага ч болов мэдлэгтэй байгаад, 1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй, иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж хаана ч байдаггүй гэдгийг мэддэг байсан бол өнөөдөр энэ асуудал ийм хэмжээнд хүрэхгүй байсан байх.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшиж байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшигч 2.511.000 хүн байгаа.

-Хэд нь дансаа нээлгэсэн байна вэ?

-Одоогоор 1.4 сая орчим иргэн хувьцааны дансаа нээлгэсэн, 1.1 сая иргэн нээлгээгүй байна.  

-Хувьцааны дансыг заавал биеэр очилгүйгээр онлайнаар нээлгэх боломжтой болсон гэж сонссон юм байна?

-Өнөөдрийн байдлаар хоёр ч компани хувьцааны дансыг онлайнаар нээдэг системийг бий болгочихсон ажиллаж байна. Энэ та гэртээ сууж байхдаа онлайнаар дансаа нээгээд онлайнаар арилжаандаа орох боломжтой болсон гэсэн үг юм.

"Та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол ЭНД ДАРЖ үнэт цаасны дансаа шууд нээлгэх боломжтой юм байна".

-Нэгж хувьцааны үнэ өөрчлөгдсөн үү?

-Анх 1072 хувьцааг олгохдоо нэгж үнэ нь 933 төгрөг байсан. Энэ хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаатай хүн 1 сая 176 төгрөгийн хувьцаатай байсан. Гэхдээ хүмүүсийн хувьцааны үлдэгдэл харилцан адилгүй байгаа. Учир нь өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүн хасагдсан байгаа. Тухайлбал, 2011 онд оюутны сургалтын төлбөр 500 мянга болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон сая төгрөг хэлбэрээр хувьцаагаа авсан бол 1072-оос хасагдана гэсэн үг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Жуулчин Лас-Вегас хотын казиногоос нэг сая ам.доллар хожив7 цаг 54 минутын өмнөEdu Help Олон Улсын Боловсролын Агентлагийн Нээлттэй Өдөрлөг8 цаг 1 минутын өмнөЖ. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн8 цаг 10 минутын өмнөНийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав8 цаг 14 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ8 цаг 16 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна8 цаг 19 минутын өмнөБайнгын хороод хуралдана8 цаг 23 минутын өмнөС.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?8 цаг 26 минутын өмнөЦензургүй яриа - Mонгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо.3 сар 19. 10:06Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит ХХК нь ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 15. 17:17Хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүд3 сар 15. 17:11Батлан хамгаалахынн сайд Н.Энхболд Турк улсад айлчиллаа3 сар 15. 17:07УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ3 сар 14. 15:52Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав3 сар 14. 15:32Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 16:48А.Мөнгөншагай дэрвэгэр сормууст бүсгүйчүүдээ магтан дуулжээ3 сар 13. 16:43АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав3 сар 13. 16:31АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"3 сар 13. 16:21ҮСХ: Дундаж цалин 1.1 сая төгрөг болжээ3 сар 13. 16:15Засгийн газар өнөөдөр хуралдахгүй3 сар 13. 16:10УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов3 сар 13. 16:07О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах хүсэлтэд прокуророос хариу өгөөгүй байна3 сар 13. 16:03Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа учраас хангалтыг сайжруулахад анхаарч ажиллана3 сар 13. 16:00Видео: "Бойнг 737" нисэх онгоц осолдохоос өмнөх хоромыг зорчигч утсандаа бичжээ3 сар 12. 16:27Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна3 сар 12. 16:19Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан дэд бүтцийн төвтэй танилцав3 сар 12. 16:15Монголбанкны 5 албан тушаалтан ББСБ-тай байна3 сар 12. 16:11“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна3 сар 12. 16:04Төрийн жишиг менежмент3 сар 12. 16:00Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина3 сар 12. 15:53
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019