Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр хуралдах хуваарьтай ч Ерөнхий сайд гадаадад яваа тул Засгийн газар өнөөдөр хуралдахгүй гэнэ.
Тодруулбал, НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдтэйгээ уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсад айлчилж байгаа юм.
Сэтгэгдэл бичих хэсэг