Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа учраас хангалтыг сайжруулахад анхаарч ажиллана

3-р сарын 13 - 16 цаг 00 минут

Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа учраас хангалтыг сайжруулахад анхаарч ажиллана

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ЭКО АЛТАН ЗААМАР" компанийн уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж амь насаа алдсан. 

ОБЕГ-ын 36 албан хаагч ослын газарт есөн өдрийн турш хүнд нөхцөлд ажилласнаар осолдсон иргэдийн цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. 

Ослын үеэр ажилласан ОБЕГ-ын албан хаагчдыг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Харин албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин "Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллалаа. Онцгойгийнхон яаж ажиллах ёстой вэ гэдгийг үлгэрлэн үзүүллээ. Гал, ус, зуд тархалт, салхи шуурга, өвчин дэгдэлт, ган гачиг бүх зүйлд ч та бүхэн нэн тэргүүнд явж байдаг. Ийм гавъяа байгуулсан учраас та бүхний нэр хүнд ард түмний дунд их өндөр бий. Төрийн байгууллагыг иргэд шүүмжилдэг ч онцгойгийнхны нэр хүнд их өндөр байдаг. Энэ нэр төрөө үргэлж хадгалж яваарай. ЭКО АЛТАН ЗААМАР-ын осол хоёрдугаар сарын 28-нд гарсан. 10 дахь хоногтоо сүүлийн хүний цогцсыг олсон. Би эрэн хайх ажиллагаа явуулж байгаа газар өөрийн биеэр очиж, та бүхнийг ямар хүнд нөхцөлд яаж ажиллаж байгааг харсан. Мөсөн доогуур усан дотор л ажиллаж байна. Мөн хана нурах маш их эрсдэлтэй байсан.

Гэтэл та бүхэн айсан шинжгүй үнэхээр ажлаа нэн тэргүүнд тавин ажиллаж байсан чинь бахархал төрүүлж байсан. Зөвхөн энэ удаа ч биш өмнө нь ч ийм зориг гаргаж байсан. 2017 онд Отгонтэнгэрт болсон эмгэнэлт явдлын үеэр, олон газар болсон түймэр, зудын үеэр ч та бүхэн маш сайн ажилладаг. Дөнгөж сая би Монгол Улсын Ерөнхийлөгчид та бүхний гавъяаг танилцууллаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та бүхэнд баяр хүргэж байгааг уламжлаарай гэсэн. Энэ үүргийг сайн гүйцэтгэж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үлгэр жишээ ажиллаж байгаа та бүхнийг шагнах хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн. Ерөнхийлөгч тодорхойлолтоо оруулаад ир бушуухан шагная гэдэг хариултаа ч өгсөн. Бидэнд анхаарах зүйл нэлээн харагдаж байна. Хувцас хэрэглэлийн үед тааруухан байна. Шинэ техник машин авч байгаа ч аврагчдын ажиллах нөхцөл, аврах хэрэгсэл, хувцас хэрэглэл сайжруулж, нэмэгдүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна. Тиймээс энэ саналаа Т.Бадрал генерал оруулаад ир. Бэлэн байдлыг бүрэн хангах тал дээр анхаарна. 

Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсч, бүх талаар дэмжиж ажиллах болно. Та бүхний байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа.

Аваар осолтой тэмцэх зэвсэг хэрэгсэл, хувцас хунар, хангалтыг сайжруулах чиглэлд 2019 онд анхаарч ажиллана. Гамшгаас хамгаалахад Монгол Улс хөрөнгөд гар татахгүй " гэлээ. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Энэ салбарт ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нэн тэргүүнд явж байдаг. Энэ хүмүүсээс Монгол Улсын төр шагналаа огт харамладаггүй. Байнга харж үздэг. ОБЕГ-ын үйл ажиллагаа аврагчдын нуруун дээр явж байдаг" гэв. 

Ингээд ослын үеэр ажилласан аврагчдыг шагнуулах хүсэлтээ Шадар сайдад өглөө. Уг хүсэлтийг уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчид өгнө гэв. 

"Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч Ж.Баяртогтох "Онцгойгийнхны хувцас, техник хүрэлцээ муу байна. Жишээ нь шумбалт хийлээ гэхэд аврагчид нэг хувцасаа ээлжлээд өмсдөг. Тиймээс гүний шумбалтын хувцсыг сайжруулаад өгөхөд анхаарах хэрэгтэй байна. Архангай аймгийн Өгий нуур суман дээр гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Энэ бол жишээ. Энэ үеэр дуудлага ирвэл ард нь багаж, техник хэрэгсэл муу үлдэж байна" гэсэн юм. 

Харин техник, хэрэгсэл юу юу дутуу байна. Ямар ямар багаж техник хэрэгсэл хэрэгтэй байгаагаа жагсаагаад Засгийн газрын хуралдаанд оруулаад ир хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин ОБЕГ-ын дарга Т.Бадралд үүрэгдсэнээр уулзалт өндөрлөлөө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019