Шуурхай мэдээ:


Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина

3-р сарын 12 - 15 цаг 53 минут

Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах үеэр АН-ын бүлэг байр сууриа нэгтгэн огцруулах кноп дарна гэж мэдэгдсэн. Харин яг кноп дарах мөчид УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар огцруулахгүй хэмээн санал өгсөн юм. Тиймээс АН-ын бүлгээс намын байр суурь зөрчсөн гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байдаг. 

Уг шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарахаа мэдэгдсэн. Ингэснээр АН-ын бүлэг тарах нөхцөл байдалд орсон юм. Учир нь УИХ-д найман суудал авсан нам бүлэг байгуулна гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарсанаар АН энэхүү шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн. Хэдийгээр УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн арванхоёрдугаар сард намаасаа гарах өргөдлөө өгөх өгсөн ч өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад "Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төсөл надад байна. Албан ёсны захирамж ирээгүй. Энэ төслөөр татварын ерөнхий хууль, гацаад байсан ашигт малтмалын хууль, тэгээд томилгоо яригдах юм билээ. Ер нь бол томилгоонд чиглэсэн ээлжит бус чуулган болох юм байна гэж бодож байна. Томилгоо хийж болно гол нь хуулийн дагуу хийгдэх ёстой. Хаврын ээлжит чуулган эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Гишүүд байна. Үзэл баримтлал байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болно.  Гэхдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Зүрх /Сургамжит өгүүллэг/4 сар 24. 17:24Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал4 сар 24. 17:18“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав4 сар 24. 17:13Химийн хортой, аюултай хаягдал бий болгож орчныг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллав4 сар 24. 17:09Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа4 сар 24. 17:05"6 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилж байна"4 сар 22. 17:18НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна4 сар 22. 17:01Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл4 сар 22. 16:57Намын бүлэг ажлын хэсгүүд хуралдана4 сар 22. 16:532020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг 2.8 их наяд төгрөгт хүргэх зорилтыг дэвшүүлcэн4 сар 22. 16:47“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ4 сар 19. 19:20Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй4 сар 19. 19:16Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ4 сар 19. 16:58Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 16:54Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ авна4 сар 18. 17:12АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу4 сар 18. 17:09Чуулганы нэгдсэн хуралдаантай4 сар 18. 17:06Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоог хэлэлцэж эхэллээ4 сар 18. 17:02Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичиг байгууллаа4 сар 18. 17:00Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна4 сар 16. 17:14Парисын Дарь эхийн сүм шатжээ4 сар 16. 17:11Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг сэргээн босгоно гэв4 сар 16. 17:07Б.Бат-Эрдэнэ Нью-Йоркод 2 жил дараалан түрүүлэв4 сар 16. 17:02NBA: "Филадельфи 76" өнөөдөр талбай дээрээ алдаагаа засав4 сар 16. 16:59Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү4 сар 16. 16:55Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ4 сар 16. 16:52Ханх сумын удирдлагуудад фургон автомашин гардуулан өглөө4 сар 16. 16:49С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хорогдож үзээгүй4 сар 16. 16:35Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаана4 сар 16. 16:31“Хорвоог таних гэмээ нь төрсний хэрэг бүтэх учиртай”4 сар 15. 17:15
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019