УИХ-ын гишүүдийн 18 нь гадаадад томилолтоор, тав нь орон нутагт ажиллаж байна
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Чуулган энэ сарын 29-ныг хүртэл үргэлжлэх юм. Чуулганаар татварын ерөнхий хууль, ашигт малтмалын тухай хууль, АТГ, ЗХЖШ-ын удирдлагуудыг солих, мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчийг солих томилгоо хийгдэх юм.
Харин энэ долоо хоногт гишүүдийн ирц хэр байгааг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар 33 гишүүн Улаанбаатар хотод байгаа бол 24 гишүүн гадаадад буюу үүнээс 18 нь гадаад томилолттой байгаа аж.
Харин 5 гишүүн орон нутагт ажиллаж байгаа юм байна.
Б.Аз
Сэтгэгдэл бичих хэсэг