Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Тоёоношима: "Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна"

3-р сарын 11 - 17 цаг 34 минут

Тоёоношима: "Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна"

Эр хүн хэлсэндээ: Тоёоношима хэмээх бөхийг Монголчууд сайн мэднэ. Жижиг биетэй ч уран хурц барилдаантай тэрбээр гэмтлийн улмаас макүшита зиндаа хүртэл уруудан хоёр жил шахам энэ зиндаанд барилдсан билээ. Өнгөрсөн жилийн Аки башёд 9 сард сайн барилдаж Жюүрёо зиндаанд ахин дэвшин цолтой бөх болох нь ойлгомжтой болсон юм. Тэрбээр жюүрёо зиндаанд хоёр тэмцээн /11 сар, 1 сар/ барилдсан ба энэ сарын Харү башёд Макүүчи зиндаанд эргэн дэвшин барилдаж эхлэв. Тэрбээр өнөөдөр макүүчи зиндаандаа эргэн барилдаж Тэрүцүёоши хэмээх бөхийг ялсан юм.

Тоёоношима өөрийн дэвжээний ах Токитэнкү А.Хүчитбаатарыгаа тэнгэрт одоход "эргээд дээд зиндаанд дэвшин орж ачийг тань хариулах болноо" хэмээн амлаж байсан билээ. Эр хүн хэлсэндээ гэж энэ буюу.

Дэвжээнийх нь найз Тоёоношима Хүчээгээ дурсахуй маш сайхан дурсамж.

"Яг одоо Хүчээгээ хараад сууж байна.

Турчихжээ. Яагаад ч юм анх дэвжээндээ орсон үе минь бодогдоно. Миний дараа орсон анхны дэвжээний дүү маань 4 насаар ах Хүчээ байж билээ. Насаар ах болохоор харьцахад хэцүү, Япон хэлийг сайн мэддэг хирнээ өөрт нь таалагдахгүй юм гарвал: "Ойлгохгүй байна" гэхэд хэлэх үггүй болдогсон.

Шинээр дөнгөж ороод өдөр бүр зодолдож байгаа юм шиг бэлтгэлээ хийдэг байсан маань өчигдрийн юм шиг санагдана. Бэлтгэл дээр хийдэг хөл мэхэнд үнэхээр дургүй байлаа.

Нээрээ, шинээр дөнгөж ороод дэвжээн дээрээ 2003 он солигдох мөчийг хамтдаа угтан тоолсоноо санаж байна уу? 
"5, 4, 3, 2, 1" 
Хүчээ: 
"Шинэ оны мэнд хүргэе. Токитэнкүүд түрүүлсэнд баяр хүргэе" 
Тоёоношима: 
Гүйээ гүү, Тоёоношимад түрүүлсэнд баяр хүргэе" 
Хүчээ: 
"Нэмэлт барилдаанаар шийдэх юм уу?" Тоёоношима: 
"Тэгье" ...

2003 оны эхний башё Санданмэгийн нэмэлт барилдаан ТоёоношимаーТокитэнкүү◯ Токитэнкүү Санданмэд түрүүлэв. Тэр үед үнэхээр гайхсан шүү. Жинхэнээсээ нэмэлт барилдаан хийнэ гэж бодоогүй. Бидний хамгийн дурсамжтай үе...

14 жил хамтдаа байсан ч хоёулхнаа хоолонд орж байгаагүйгээ бодон харамсаж, сэтгэлд нэг л гунигтай.

Хоёулаа зэрэгцээд нилээн хурдтай дээшилж, цолонд хүрсэн болохоор туслахуудтайгаа л ихэвчлэн явдаг, хоёулхнаа орох нь жаахан ичмээр ч юм шиг байдаг байсан байх даа.

Хүчээг зодог тайлахад би бас шагайны гэмтэлтэй байсан болохоор гайгүй болохоороо хоёулхнаа хамт хоолонд орж, сумогийн талаар сайхан хөөрөлдье гэж амалсандаа хүрч чадсангүй дээ. Одоо тэгэж чадахааргүй болсон болохоор улам ихээр харамсаж байна. Хүчээ минь Арай л хурдан явчихаж байгаа юм биш үү!!! Бүүр их харамсаж байна.

Гэхдээ одоо ингээд харахад хүнд хэцүү өвчинөөсөө салсан юм шиг амгалан тайван царайтай харагдаж байна. Бэлтгэлээ хичээнгүйлэн хийдэг байсан болохоор одоо босч ирээд л бэлтгэлийн дэвжээрүүгээ буух юм шиг санагдаад байна. Дуу дуулах дургүй Хүчээгийн ганц дуулдаг дуу нь "Үэ о мүитэ арүкоү" (Дээшээ л харж алхая даа) Өнөөдөр Хүчээдээ зориулан дуулсан энэ дууны үг надад яг тохирчээ.

Бас нэг амлалт 
"Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна" 
Энэ амлалтаа заавал биелүүлнээ 
Токитэнкүү Ёшиаки!! 
Баярлалаа чамд!!! 
Дахиад уулзнаа

Тоёоношима

2017 оны 1 сарын 31" 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019