Хятадад Бойнг 737 Max загварын онгоцны нислэгүүдийг зогсоолоо
орнод Африкийн Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр өглөө 149 зорчигч, нисэх багийн найман гишүүнтэй Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу хөөрсөн боловч осолдсон.
Улмаар онгоцонд байсан 157 хүн бүгдээрээ амь үрэгдсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БНХАУ-ын иргэний агаарын тээврийн зохицуулах газраас Бойнг 737 загварын онгоцны нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн дагуу 18 цагаас өмнө Бойнг 737 Max загварын онгоцны нислэгүүдийг бүгдийг нь зогсоох даалгаврыг дотоодын авиа компаниудад өгсөн байна.
Бойнг 737 онгоц үл мэдэгдэх шалтгаанаар осолдсон тохиолдол хоёр дахиа гарч байна. Тиймээс Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газраас гаргасан мэдэгдэлд нэг загварын нисэх онгоц богино хугацаанд ижил төстэй шалтгаанаар дараалан осолдсон тул ижил төрлийн онгоцны нислэгүүдийг бүгдийг нь зогсоох шийдвэр гаргасан гэдгээ тайлбарлажээ.
Бойнг 737 Max нисэх онгоц хятадын дотоодын агаарын тээвэрт 2016 оноос нисч эхэлсэн гэнэ. Өдгөө Хятадын арав гаруй авиа компанид 60 орчим Бойнг 737 онгоц нислэг үйлддэг байна.
Хятадаас гадна Их Британийн Кайман арлын Cayman Airways авиа компани өөрийн эзэмшлийн Бойнг 737 Max 8 загварын хоёр онгоцны нислэгийг зогсоосноо мэдэгдсэн юм. Тус компанийн хувьд ослын шалтгаан тодорхой болох хүртэл энэ төрлийн загварын онгоцныхоо нислэгийг зогсоож буй аж.
Сэтгэгдэл бичих хэсэг